Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Улс орныг нь бөмбөгдвөл Иран улс Арабын Эмират, Израиль руу пуужин харвана гэв

 Ирак дахь цэргийн баазад нь цохилт өгвөл хариу өгнө гэж Пентагон амласны дараа Иран улс АНУ-ын холбоотон Арабын Эмират, Израиль руу пуужин харвана гэж Исламын хувьсгалын гвардын корпус нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгдлээ. Эндээ бүр Дубай болон Хаифе хотуудыг нэр заан дурдсан байна. Энэ мэдээлэлд бас Вашингтон үүнд хэдийнээ хариу өгсөн гэжээ. “Ираны дайралтын төлөө АНУ  хариу барина гэж  Пентагон мэдээлсэн” гэж хувьсгалт гвардын мэдээлэлд өгүүлжээ. 

 Хувьсгалт гвардын мэдээлэлд “Вашингтон хэрэв хүчирхийлэл үйлдэж эхлэх юм бол Исламын хувьсгалт гвард Америкийн газар нутагт хариу барихад бэлэн байна” гэсэн байна. Үүнтэй зэрэгцээд Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани Засгийн газрын хуралдаан дээр Касем Сулейманы үхэл бол “Гарыг минь тайрсантай адил хэрэг” гэж мэдэгдээд “Бид хариуд нь АНУ-ын энэ бүс нутаг дахь хөлийг нь тас цохино”  гэжээ. 

 Rudaw хэвлэлийн эх сурвалжаас авсан мэдээллээр бол Ирак дахь АНУ-ын цэргийн обьектод Иран улс пуужин харваж халдсаны улмаас Эйн-аль-Асадын нисэх баазад байсан хэд хэдэн сөнөөгч онгоц өртөж гэмтсэн гэнэ. Исламын хувьсгалт гвардын удирдагч генерал Касем Сулейманы амийг хөнөөсний хариуд Иран улс Ирак дахь Америкийн цэргийн обьектууд руу баллистик пуужин харвасан. Зарим мэдээллээр бол энэ халдлагын улмаас 80 хүн амь үрэгдсэн гэж байна. Ираны  Press TV телевиз ингэж мэдээлсэн боловч Fox News хэвлэл болохоор амь үрэгдэгсэдийн дотор Америкийн иргэд байхгүй гэжээ.

Иран сүүлийн дөрвөн сард АНУ руу 15 удаа дайрсан

 Ираны талаас сүүлийн дөрвөн сард Ирак дахь Америкийн цэргийн албан хаагч бүхий баазууд руу 15 удаа пуужингаар харваж дайрсан гэж АНУ-ын Төрийн департамент энэ сарын 9-нд мэдэгдлээ. “Өчигдөр Ирак дахь манай бааз руу дайрахаас өмнө 2019 оны есдүгээр сараас хойш Ираны зүгээс болон тус улсын дэмждэг босогчид АНУ-ын баазууд руу 14 удаа дайрч халдсан” гэж АНУ-ын Төрийн департаментын нийтэлсэн хэвлэлийн мэдээнд дурдсан байна. 

 Энэ нэгдүгээр сарын 8-нд Иракийн Айн эль-Асад дахь цэргийн бааз болон Эрбил хот дахь нисэх буудал руу Ираны зүгээс пуужин харвасан. Тегеран үүнийгээ Исламын хувьсгалт гвардын “Аль-Кудс” тусгай салбарын удирдагч, хошууч генерал Касем Сулейманыг АНУ нэгдүгээр сарын 3-нд пуужингаар харваж хөнөөсний өшөө авч байгаа хэрэг гэж мэдэгдээд байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com