Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
В.Путин Сирид айлчилж Башар Асадтай уулзлаа

 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сирийн нийслэл Дамаскт айлчилж байна. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг дагуулан маш нууц байдалд болж байгаа энэ айлчлал Сирийн нийслэлээс эхэлж, Ерөнхийлөгчийн онгоцыг оросын сөнөөгч онгоцууд дагалдан буужээ. В.Путин, С.Шойгу хоёр нэг их цуваа гаргасангүй ердийн л машинд суун хотын түгжрэл дундуур хот үзэн явсан гэнэ.
Тэрбээр удирдлагын төвд очин Сирийн Ерөнхийлөгч Башар Асадтай уулзахдаа тэнд байсан цэргийн албан хаагчдад Шинэ жил, Зул сарын баярын мэнд хүргэж албанд нь амжилт хүссэн байна. Тэднийг цэргийн удирдлагын төвд очиход болон Сирийн Ерөнхийлөгч Башар Асадтай уулзах үеэр нэг ч сэтгүүлч сурвалжлагчийг оруулаагүй, дүрс бичлэгийн операторын үүргийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Дмитрий Песков гүйцэтгэж байжээ. 

 Хоёр орны удирдагч цэргийнхний илтгэлийг сонсоод Идлиб муж дахь террористуудыг устгах төлөвлөгөөг хэлэлцсэн гэнэ. Башар Асад энд Оросын цэргийнхний тусламжтайгаар Сирийн нутгийн 90 хувийг террористуудаас чөлөөлөөд байгаа гэж танилцуулсан байна. 

 “Хоёр жилийн өмнө энэ бүс нутагт, та бидний байгаа энэ газарт байнга сум бууж байсан болохоор бид толгойгүй болох байсан. Харин өнөөдөр та бидэнд байлдааны газрын зураг, нөхцөл байдлын сэтгэл түгшим мэдээлэл хэрэггүй, харин ч энхтайван амьдрал эргэн ирж байгааг харж байна. Энэ бол та бидний амжилтын хамгийн сайхан үзүүлэлт” гэж Башар Асад онцлон тэмдэглэжээ. 

 “Өнгөрсөн хугацаанд бид багагүй зүйл амжууллаа. Цэргийн цагдаагийнхан Голаны өндөрлөг, Пальмир, Алеппод амжилттай ажиллан эргүүл хийж байна. Оросын цэргийн нисгэгчид тагнуул хийж, Сирийн армид агаараас дэмжлэг үзүүлж байна. Хамтын ажиллагааныхаа явцад бид илүү олон аюултай хүчийг устгаж чадлаа” гэж В.Путин хариуд нь мэдэгдсэн байна. 

 Удирдлагын төвөөс гарч машинд суух үеэр Башар Асад, эргэн тойрныг зааж саяхан л энд байлдаан болж байсан, одоо тайван амьдрал эргэн ирж байна гэж танилцуулж явжээ. Тэд явсаар дэлхийн хамгийн эртний дурсгалын нэг болох Омейядын сүмд ирсэн байна. Энэ сүмд гэгээн Иоанн загалмайлагчийн христ болон исламаар уншигддаг судар хадгалагддаг юм байна. Тэд цааш нь үнэн алдартны эртний Гэгээн Марийн сүм, Антихийскийн харшид очиж, лаа асаан Сирийг террористуудаас чөлөөлөхийн төлөө амиа өргөсөн дайчдын дурсгалыг хүндэтгэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com