Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Рембрандт: “Тэнэмэл хүү эргэж ирсэн нь”

 Алдарт Рембрандт Харменс ван Рейны “Тэнэмэл хүү эргэж ирсэн нь” зургийн үндэс нь Евангалийн сударт Луки бага насандаа гэрээсээ яваад, наргиж цэнгэсээр хамаг хөрөнгөө баран бараг л боол болохын алдад эргэн ирсэн тухай өгүүлдэг явдал юм байна. 

 Зураачийн ширээн дээр  ямагт байдаг Библийг тэрээр байнга уншиж гэгээрдэг байсан гэдэг. “Тэнэмэл хүү эргэж ирсэн нь” гэдэг энэ алдарт бүтээл бол зураачийн амьдралынхаа сүүлийн жилүүдэд бүтээсэн, бүр ертөнцийн мөнх бусыг үзүүлэх жилээ зурсан зураг. 

 63 настай өвгөн зураач  Зотон даавуун дээр хүний эгэл амьдралыг гүн өнгийн тосон будгаар, үйл хөдлөл, сэтгэл санааны илэрхийлэлтэй нь амьд мэт харуулсан нь энэ. Үзэгчид рүү харж зогссон ядарч туйлдсан, нулимс цийлэгнэсэн нүдтэй эцэг удаан хугацаагаар алга болсон хүүгээ эцэж турсан гараараа тэврэн зогсоо нь тэр цагийн хүний амьдрал, баян ядуугийн ялгаа зовлон, учрал хагацлыг харуулсан аж.

 Хүүгийн тухайд бол ярих зүйл байхгүй, өмссөн хувцас шаахай зэргээс нь харахад хүү төрсөн гэрээсээ хол яаж амь зууж байсан нь тодорхой. Энэ бүхний дараа хүүгээ санасан эцэг бөхийн хүүгийнхээ хүзүүн дээр үнсэх гэж байгаа нь хэлүүлэлтгүй, яг л жүжиг шиг “үргэлжлэх нь” ойлгомжтой байна.
Ер нь Рембрандт гэрээсээ алс явж ядарч туйлдан эргэж ирж байгаа хүү, эцэг хоёрын уулзалтын тухай зурах гэж амьдралдаа гурван ч удаа бодож хар зураг гаргаж байсан.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com