Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Тайванийг Бээжингээс тусгаарлахыг хүсдэг Цай Инг Вен Ерөнхийлөгчөөр улиран сонгогдов

 Өнгөрсөн бямба гарагт Тайваньд Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Хятадыг эсэргүүцэгч Ерөнхийлөгч Цай Ин Вень улиран сонгогдов. Тэрбээр сонгогчдын 57 хувийн саналаар ялалт байгуулсан байна. Энэ удаагийн Тайванийн ерөнхийлөгчийн сонгуульд 8.2 сая хүн санал өгч оролцсон нь түүхэн дээд амжилт байв.

 Цай Ин Вень сонгуульд ялсныхаа дараа хэлсэн үгэндээ “Тайваньчууд бид чөлөөт ардчилсан амьдралын хэв маяг, эх орноо хэрхэн нандигнадгийг дэлхий дахинд харууллаа. Тайванийг хүчээр буцаан авна гэдэг сүрдүүлгээ Бээжин зогсоох хэрэгтэй” хэмээн мэдэгджээ. Харин бусад нэр дэвшигчдийн хувьд Хятадтай ойр харилцаатай байж, эдийн засгийн ашиг олно гэсэн байр суурийг илэрхийлжээ. Цай Инг Вен Тайванийг БНХАУ-аас тусгаар байлгахыг хүсдэг улстөрч.

 БНХАУ Тайванийг өөрийнх нь нэг хэсэг гэж үздэг бөгөөд “нэг улс-хоёр систем” бодлогыг тулгадаг. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад ойртох үеэр Цай Ин Вений нэр хүнд унасан байсан ч Хонконгт Бээжинг эсэргүүцэх хөдөлгөөн идэвхжсэнээр рейтинг нь дахин өссөн байна.
Цай Ин Вений гол өрсөлдөгч Гаосюн хотын захирагч, 62 настай Хань Гоюй сонгогчдын 38.6 хувийн санал авчээ. Түүний нам Бээжинтэй харилцаагаа сайжруулахыг дэмждэг. Өнгөрсөн баасан гарагт Тайваньд мөн орон нутгийн парламентын сонгууль явагдав. Парламентын сонгуулийн үр дүн хараахан гараагүй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com