Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
ДЭЛХИЙН ДАЙН ӨДӨӨХӨД ХҮРГЭЭД БАЙГАА КАСЕМ СУЛЕЙМАН ГЭЖ ХЭН БЭ?

 Америкчууд пуужин харваж хөнөөснийх нь төлөө бүхий л Иран улс, иран хүн бүр гашуудаж, түүний өшөөг авна, генералыг хөнөөх тушаал өгсөн Д.Трампын толгойг 80 сая ам.доллароор үнэлээд байгаа, энэ бүхнээс үүдэн дэлхийн дайн гарах дээрээ тулаад байгаа Касем Сулеймани гэж хэн бэ. Яагаад түүнийг алахыг АНУ, бүр Дональд Трамп хүсэв, түүний өшөөг авах гэж Иран яагаад ингэтлээ улайрч байгаа юм.
Үнэхээр дэлхийн нөлөө бүхий хэвлэлүүд энэ үйл явдлыг дэлхийн дайны ирмэг дээр авчирлаа гэж байна. АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан, 2020 оны сонгуульд Д.Трампын гол өрсөлдөгч болох Жо Байден “Д.Трамп зүгээр л дарьтай торх руу шүдэнз зураад шидчихлээ” гэсэн байна.

Намтар

 Касем Сулеймани 1957 оны гуравдугаар сарын 11-нд Ираны уулын Канат-е Малек тосгонд ядуу тариачны гэр бүлд төрсөн. Эцэг нь ядуу, өртэй байснаас Касем дөнгөж тавдугаар анги төгсөөд аавтайгаа ажил хийж эхэлжээ. Өрөө төлсний дараа ус цэвэрлэгээний газарт Касем инженерийн туслах хийж байгаад 1979 оноос исламын хувьсгалыг дэмжин Исламын хувьсгалын гвардад бүртгүүлжээ. 1980 онд Ирак улс, Саддам Хуссейн Иран руу довтлох үед К.Сулейман дэслэгч болоод байлаа. Байлдаан эхлэхэд л тэрбээр тагнуулын ажиллагааг гарамгай удирдаж улмаар алдар нь дуурсч эхэлжээ. Ингээд 1987 он гэхэд 30 настай тэр явган цэргийн “Тараллах” дивиз командалж байлаа.
1990-ээд оны дундуур Исламын хувьсгалт гвардын нэг хэсгийг командалж Ираны зүүн өмнөд нутагт хар тамхины наймаа, хууль бусаар хил давуулах явдалтай тэмцэж байж. 2000 оноос КСИР-ын тусгай үүргийн “Аль-Кудс” хүчнийг командалж эхэлсэн байна. 2008 онд Ливаны шиитийн “Хезболла” байгууллагын дарга Имад Фэйеж Мугнийн үхлийн шалтгааныг тодруулах Ираны мөрдөн байцаагчдын бүлгийг ахалж байжээ.

Сири

 Сирид иргэний дайн эхэлсэн 2011 оноос Сулеймани Ерөнхийлөгч Башар Асадын Засгийн газрыг хамгаалах Иракын босогчдын отрядыг командалж, 2014-2015 онд Иракт “Лалын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэлд засгийн газарт нь тусалж байв. Генерал ОХУ-д дөрвөн ч удаа ирж байжээ. Сирид ОХУ цэргийн ажиллагаа эхлүүлэхийг чухам К.Сулеймани л Владимир Путинд итгүүлсэн гэж Америкийн Fox News телевиз баталж байлаа.
2019 оны дөрөвдүгээр сард АНУ, Ираны Исламын хувьсгалт гвардын корпус, түүний генерал Касем Сулеймани тэргүүтэй тусгай үүргийн “Аль-Кудс” салбарыг гадаадын террорист байгууллага гэж зарласан юм.

Сүүдрийн командлагч

 Иран улс Ирактай хийсэн дайныхаа дараа ямар ч үнээр хамаагүй хөрштэйгөө асуудлыг шийдэх арга зам хайж байлаа. Ингээд “Аль-Кудс” хэмээх араб үг буюу персээр зүгээр л “кодс” гэх бүлэглэл байгуулав. Энэ хүчин Иракт курдуудтэй, Ливанд Израилын эсрэг ажиллаж эхэлсэн. “Кудс”-т шинэ удирдагч хэрэгтэй байлаа, ингэж байж энэ байгууллага шинэ түвшинд гарч ирнэ. Ийм хүн нь К.Сулейман байсан. Тэр Иракийн курдийн босогчид, афганы хил дээр хар тамхины наймаачидтай тэмцэх ажиллагааг амжилттай явуулсан. Тэр агаараас, их буугаар ямар ч дэмжлэггүй атлаа зөвхөн хориглолт, явган цэргийн хүчээр хар тамхины наймаачид, зэвсэгт бүлэглэл дээрэмчидтэй халз тулалдаж цус урсгасан тулаанд удаа дараа ялж байж дайны жинхэнэ мастер хэмээн алдар хүнд нь өсчээ.
Сулеймани ингээд Иракт Саддамын сөрөг хүчинтэй, Афганистанд “Талибан” хөдөлгөөний эсрэг ажиллагаагаа өргөтгөн, Ливаны “Хезболла” бүлэглэлтэй харилцаа холбоогоо бэхжүүлэн, эднийд Иранаас үзүүлэх тусламж, хүн хүчийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж эхэллээ. Ингэж байр суурь, нэр хүнд нь өсөхийн хэрээр тэр шиитийн ертөнцөд “далд” эрх баригч болж байсан юм.
2001 оны есдүгээр сарын 11-ний дараа АНУ-ын Афганистан дахь ажиллагаанд Орос дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Иран ч бас дэмжлэг үзүүлж байсан. АНУ-тай Ираны зүгээс гол хамтрагч нь Касем Сулеймани байлаа. К.Сулеймани бас Иран дахь “Аль-Кайда” бүлэглэлийн зохицуулагч нарыг баривчилж Афганистанд хүргэхэд гол үүрэг гүйцэтгэсэн байна.
Гэтэл 2002 оны нэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Конгресст илгээсэн илгээлтдээ Ираныг “гамшгийн үүсвэр” гэснээс л байдал өөрчлөгдсөн юм. Энэ нь өмнө нь АНУ-ыг “Талибан”-тай тэмцэхэд гол холбоотон гэж үзэж байсан Ираныг шокод оруулсан байна. Америкийн бүгд найрамдахчуудад хэн яаж тусалж байсан нь гол биш америкчуудад гай тарьж байгаа бүхнийг дайсан гэж үзэхэд Иран энэ жагсаалтад орох нь тэр.

 2003 онд Америкийн арми Ирак руу дайрахад өөрийн үндсэн дайсныг сүйрэх нь гол биш харин хагас сая ирак хүний амь насыг хэн хөнөөсөн нь гол байв. Ингээд К.Сулейманы удирдлагаар Иран өөрийнх урьдын дайсантай холбоотон болоход хүрсэн байна. Гэхдээ америкчууд чухам К.Сулейманы оролцоотойгоор Иракт сөрөг хүчний анхны Засгийн газар байгуулсан гэдгийг хэн бүхэн мэдэхгүй.
Тун ч удалгүй АНУ шилээ харуулснаар хамтын ажиллагаа дуусч “Кодс” шийтийн бүлэглэлүүдээ бие биеэс нь хараат бус байлган хээрийн дасгал сургуулилтад шилжүүлэн америкчууудад халдах боллоо. Ингээд иранчууд эсэргүүцлийн асар хүчтэй бүлэглэл боллоо.

 Босогчдыг зэвсэглэхэд анхаарч америкийн булаан эзлэгчидтэй тэмцэхэд иракчуудад тусалж эхэлсэн байна. Америкийн MRAP-Mine Resistant, Ambush Protected хуягт машиныг устгах минийг гэхэд л Иранд бүтээж Иракт нийлүүлсэн нь Америкийн хэдэн зуун цэргийн аминд хүрсэн. Энэ бол К.Сулейманы ажил байлаа. Энэ үеэс л америкчууд түүнийг олзлохыг эрмэлзэж эхэлсэн ч амжилт олоогүй.
Ингэж дайтахын зэрэгцээ К.Сулеймани өөрийн ажиллагааны эдийн засгийн үндсийг бэхжүүлэн банк, иракт нефтийн үйлдвэрлэлд, дараа нь өөр салбаруудад хяналт тогтоон цэргийн эзэнт гүрнээ өөрөө санхүүжүүлэхэд шилжиж чаджээ. Ингэж байтал Сирийн хэрэгт Орос оролцож, америкчууд Иракт “Лалын улс”-тайгаа байлдаж байхад К.Сулеймани дахиад л гол хүн боллоо.
Сири дэх терроризмтой тэмцэхэд Орос, К.Сулейманы үүрэг дүндээ дүн байсан. Оросын сөнөөгч онгоцон дээр улан таван хошуу байдаг бол ираны онгоцонд Сулейманы хөрөг байдаг байлаа.
Барууныхан харин түүнийг террорист гэж үзэж байв. Иймдээ ч түүнийг Багдад руу нисч очоод хэнээс ч юунаас ч айхгүй зүгээр л машинд суугаад хот руу явж байхад нь америкчууд Hellfire 9X пуужингаар харван хөнөөсөн. Касем Сулеймани Ираны бэлгэ тэмдэг юм бол түүний үхэл нь АНУ-ын бэлгэ тэмдэг болов.

Д.Трамп яагаад К.Сулейманыг хөнөөх болов

 Ираны энэ генералыг алах тушаалыг Д.Трамп өөрийн биеэр өгсөн гэж барууны хэвлэлүүд баталж байна. Тэгэхээр АНУ, Ерөнхийлөгч Дональд Трампад Ираны энэ генералыг алах ямар шалтгаан байв. Хэвлэлүүд түүнийг Ираны ард түмний шүтээн, Ойрхи Дорнод дахь нууц ажиллагаа, тагнуулын үйл ажиллагааны автор, жинхэнэ уран барилгач, ёстой генерал хүн байсан гэж бичиж байна.
Харин Оросын цэргийн тоймын topwar.ru сайт түүний хувьд генерал, Ираны тусгай ажиллагааны хүчний командлагч гэдэг нь зөвхөн өнгөц тал гэж бичиж байна. Хэвлэл цааш нь яг баримтаар бол К.Сулеймани бол Ираны төсвөөс ганц ч риал авдаггүй атлаа Ойрхи Дорнод дахь Ираны дайны машиныг санхүүжүүлдэг хил дамнасан санхүүгийн том эзэнт гүрнийг хянадаг, хангалттай баян хүн байсан гэжээ.

 Улсын биш энэ армийн аварга сүлжээ гэхэд л ганц “Хезболла” биш. Ираны бүхий л дайсан үхлийн цохилт өгч чадах христианууд ч, шиитийн “аль-Кайда” гээд хүч их бий.
К.Сулейманыг Ираны генерал л гээд байгаагаас биш тэрбээр өөрийнх захирдаг улс орнуудын ерөнхийлөгч нарт тушаал өгдөг цаадуул нь ч үг дуугүй биелүүлдэг “эзэнт гүрний” эзэн байсан гэнэ. Тэр магадгүй хуруугаа хөдөлгөхийн төдий л засгийн эрхэнд гарах байсан. Гэхдээ өөрөө хүсээгүй. Түүнийг хэрхэхийг, огцруулахыг Иранд ганцхан шашны тэргүүн Хаменей л чадах байсан бас ингэхийг хүсээгүй. Яагаад гэвэл К.Сулеймани яг л Хаменей шиг Ираны ард түмэн шүтэж биширдэг, хэчнээн жилээр ч дурсч явах үндэсний баатар учраас. Тэр Башар Асад, Оросын Владимир Путин нартай хувийн харилцаатай, Хасан Насраллатай найз байлаа.
Ираны Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшвэл шууд ялах байсан ч тэрбээр өөрөө “Би хувьсгалын цэрэг л байхыг хүсч байна” гэж байсан. Иранд түүнийг “сардар” буюу командлагч гэдэг байв. Иранд командлагч ганц л байсан, ганцаараа л үлдэнэ. Яаж ийм алдар хүндэд хүрэв ээ...

Яагаад сая хөнөөсөн гэж

 Д.Трамп Иракаас, Сириэс цэргээ гаргахаар амлав. Ядаж байхад түүнийг эгүүлэн татах ажиллагаа ид явж байдаг. Цэргээ гаргах амлалтаа яаж хэрэгжүүлэх вэ. Үнэндээ энэ нь тун боломжгүй байсан. Үүний тулд ямар нэг зүйл, ялангуяа иракчууд өөрсдөө АНУ-ыг өөрийн нутгаас хөөх шалтаг гаргах хэрэгтэй байлаа. Нөгөө талаар хуучин дайснаа алснаар, түүний амь насаар дотоод улс төрийн асуудлаа шийдэх гэсэн үү. Яагаад үгүй гэж. Чухам энэ л К.Сулейманы амийг хөнөөх шалтгаан байх бүрэн үндэс байв. Харин иранчууд мэдээж үүнд нүдээ аниад суусангүй.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан Цагаан ордонд болсон үндэсний байгаль орчны бодлогод өөрчлөлт оруулах тухай арга хэмжээний үеэр сэтгүүлчдийн асуултад Ираны амь үрэгдсэн генерал Касем Сулейман АНУ-ын Элчиин сайдын яамыг дэлбэлэхээр төлөвлөж байсан гэж хариулсан байна. Д.Трамп АНУ “зөвхөн Элчин сайдын яам төдийгүйг” дэлбэлэх гэж байсан “жинхэнэ мангас”-ыг хөнөөсөн гэж хэлснийг Politico хэвлэл эш татжээ. “Тэр манай ЭСЯ-ыг дэлбэлэх гэж байсан учраас үүнийг хийсэн юм. Бид бас өөр маш тодорхой шалтгаануудын улмаас түнийг хөнөөсөн” гэж Дональд Трамп хэлсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com