Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Трамп Украины ерөнхийлөгчийг Вашингтонд урилаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ тавдугаар сарын 20-нд тангаргаа өргөсөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг Вашингтонд айлчлахыг урьжээ. Албан ёсны айлчлал хэзээ болохыг одоохондоо зарлаагүй байна гэж Украины ерөнхийлөгчийн албан ёсны сайтад бичсэн байна. “”Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг ямагт дэмжиж байдагт нь АНУ-д баярлалаа” гэж Зеленский тэмдэглэжээ.
Тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахад нь Украиныг дэмжих тухай хуулийн төсөл АНУ-ын конгресст өргөн барьсан нь манай хоёр орны “старатегийн бат бэх түншлэлийн” чухал илэрхийлэл гэж украины ерөнхийлөгч онцолсон байна.


Хуулийн төсөлд Украинд зэвсэглэл, батлан хамгаалах зориулалттай нисэх төхөөрөг өгөхөөр тусгасан гэдгийг мэдээлэлд тэмдэглэжээ. Энд танк болон хөлөг онгоц эсэргүүцэх, агаараас эсэргүүцэн хамгаалах хэрэгслүүд байгаа юм.
Энэ хуулийн төсөл нь Оросын зүгээс ирэх кибер дайралтаас хамгаалах хамгаалалтыг бэхжүүлэхэд хамаатай төхөөрөг багтаж байгааг украины ерөнхийлөгчийн засаг захиргаа онцолжээ.


Хамгийн гол нь хуулийн төсөлд Украины газар нутгийг өөрчилснийг болон оросын хууль сахиулагчид украины 24 далайчныг саатуулан хорьж байгааг АНУ эсэргүүцэж байгааг тусгасан юм байна.
Үүний өмнө энэ айлчлалын тухай бичиж байсан ZN.UA сайтын ерөнхий редактор Юлия Мостова өөрийн зурвастаа энэ айлчлал Тармпыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзсаны дараа болж мэднэ гэсэн байна. Зургадугаар сарын 28-29-ний өдөр Японд болох “Их-20”-ийн хүрээнд Оросын ерөнхийлөгчтэй уулзана гэж Америкийн тэргүүн тавдугаар сарын дундуур хэлж байсан ч Кремль албан ёсоор хариу өгөөгүй байгаа юм.


Украины шинэ ерөнхийлөгч бас Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроноос Парист ойрын үед айлчлах урилга хүлээн авсан гэж Зеленскийн засаг захиргаа мэдэгдэж байсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com