Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Д.Трамп: Жон Болтон нар миний зөвшөөрөлгүй Конгресст мэдүүлэг өгөх ёсгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп телевизийн Foх News сувгийн “The Ingraham Angle” хөтөлбөрт ярилцлага өгч, өөрийг нь буруутган эгүүлэн татах үйл явц, Ираны асуудал, Оростой харилцах харилцааны талаар ярьсан ярилцлагыг манай сонин уншигч танд сийрүүлэн хүргэж байна.

Fox News (АНУ):
-Жон Болтон, бусад албан тушаалтныг өөрийг нь буруутгах асуудлаар мэдүүлэг өгөхийг хориглохыг оролдсон гэх юм? Та Ерөнхийлөгчийн эрхээ ингэж ашиглаж болох уу? Жон Болтон мэдүүлэг өгөх байсан юм гэж хэлсэн байдаг?

Дональд Трамп:

-Би ингэх үүрэгтэй гэж бодож байна. Цагаан ордны Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Мик Малвейн, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Эрчим хүчний сайд асан Рика Перри нар ч бас мэдүүлэг өгөөсэй гэж бодож байсан байх. Гэхдээ энэ асуудал Ерөнхийлөгчтэй ярьж байж, зөвшөөрөл авснаар хүчин төгөлдөр болно. Би бүгд мэдүүлэг өгөөсэй гэж бодож байсан. Ганцхан гүйцэтгэх засаглалын талаас авч үзвэл ингэж болохгүй. 

Ж.Болтон мэдүүлэг өглөө гэхэд үр дагавар нь ямар болох вэ, ирээдүйн Ерөнхийлөгчид нөлөөлж мэднэ шүү дээ. Тэд конгресст мэдүүлэг өглөө гэхэд үндэсний аюулгүй байдлын асуудал, шийдвэр гаргахаар ажилладаг хүмүүс юу ярих вэ. Хариуцсан ажилд хамаатай шүү дээ. Эхний ээлжинд Үндэсний аюулгүй байдал хариуцсан зөвлөх өөрийн хариуцсан ажил Орос, Умард Солонгос, Хятадын асуудал ч тэр мэдүүлэгт хамаатай шүү дээ.
Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси бол инээдтэй байна. Тэрбээр энэ үйл явцыг аль эрт болих ёстой байсан. Энэ нь бүхий л үйл явцын ач холбогдлыг үгүй хийж байна. Нэнси Пелоси Төлөөлөгчдийн танхимын хамгийн тааруухан спикерээр дурсагдах болно. Тэр юу ч хийсэнгүй.

К.Сулейман манай дөрвөн ч ЭСЯ руу халдах гэж байсан

-Ираны генерал Америкт ямар аюул заналхийлж байсан юм бол. Манай ЭСЯ-ууд руу халдахаар зэхэж байсан гэсэн үг үү?

-Бид энэ талаар мэдээлсэн. Магадгүй Багдад дахь Элчин сайдын яаманд халдах байсан байхыг үгүйсгэхгүй.

-Ямар обьектууд руу халдахаар төлөвлөж байсан юм бол?

-Би энэ талаар тодорхой хэлж чадна. Тэр манай дөрвөн ч Элчин сайдын яам руу халдах байсан байх. Багдад дахь ЭСЯ бол анхных нь биш. Дөрвөн ч ЭСЯ, цэргийн баазууд, бусад олон обьект, үүнээс багагүй хохирол учрах байсан. Багдад дахь АНУ-ын Элчин сайдын яам руу үнэхээр шинэ жилийн өмнөхөн халдаж, Ираныг дэмжигч бүлэглэлд америкчууд агаараас цохилт өгснийг эсэргүүцсэн жагсагчид ЭСЯ-ны байр луу дайрч байсан. Тэгээд ч зарим эх сурвалж энэ ЭСЯ руу дахин дайрах гэсэн мэдээлэл гарч байсан учраас Дональд Трамп нэгдүгээр сарын 9-ний пүрэв гарагт “тэд манай ЭСЯ-ыг дэлбэлэх гэж байна” хэмээн мэдээлж байсан. Ираны генерал К.Сулейманыг хөнөөснөө АНУ-ын засаг захиргаа Америкийн ашиг сонирхол, цэргийн албан хаагчдад шууд заналхийлж байсан учраас өөрийгөө хамгаалах арга хэмжээ байсан гэж удаа дараа мэдэгдээд байгаа юм.

-Генерал К.Сулейманыг хөнөөсөн нь иракчуудад сөргөөр нөлөөлж, үүнээс болон Америкийн цэргийнхэн Иракийг орхиход хүрч байгаа юм биш үү?

-Энэ бол яах вэ дээ. Иракийн албаны хүмүүс манай цэргийг гаргахаар төлөвлөж байгаа гэдэг нь худал зүйл. Тэд зүгээр олон нийтэд ингэж мэдээлж байгаа. Бидэнтэй уулзаад ярилцахаараа ийм зүйл ярьдаггүй шүү дээ.

Украины онгоцыг Иран сөнөөсөн

-Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж байгаа Пит Буттижич, ер нь бусад ардчилагчид Украины иргэний агаарын тээврийн онгоцыг хөнөөсөн хэрэгт таныг буруутай гэх юм.

-Энэ онгоцыг би биш Америкийн цэргийн бааз руу агаараас цохилт өгөх үедээ Иран сөнөөсөн юм шүү дээ. Энэ бол худал гүтгэлэг. Буттижичийг хар л даа, тэр яагаад ч урагшлахгүй байгаа биз дээ. Тэр бол хотын тааруухан дарга байсан, хүнд нөхцөлд байсан шүү дээ.
Төлөөлөгчдийн танхимын гишүүн ардчилагч Ильхан Омар байна. Тэр бол Израилийг үзэн ядагч, Израилийн ард түмнийг үзэн яддаг хүн. Та нар зүгээр түүний ярихыг сонс. Төлөөлөгчдийн танхимын өөр нэг гишүүн, бас ардчилагч Александрии Окасио-Кортес бол юу ч мэдэхгүй хүн.

Д.Трамп ярилцлагадаа Атлантикийн нөгөө талд болж байгаа үйл явдлыг зүгээр л жижиг гээд ханхүү Гарри, Меган Маркл, герцог, гүнж Сассексия нар хатан хааны эрх мэдлийг өөртөө авах гэж шийдсэнийг шүүмжлэн “энэ бол муу зүйл” гэжээ. Би хатан хаан Елизаветаг гүнээ хүндэтгэдэг. Түүнд ийм зүйл тохиолдохгүй байх гэж бодож байна гэсэн.

Оростой худалдаа хийх хэрэгтэй

Оросын хувьд АНУ худалдаа хийх хэрэгтэй. Бид оростой худалдааны харилцаатай байх ёстой гэж бодож байна. Тэгээд ч бид чадна гэж бодож байгаа. Оростой шулмын ангуучлал шиг сөргөлдсөний дараа бид үүнийг хийж чадна. Бод л доо, Оростой харилцах харилцаанд сөргөлдөж 45 сая ам.доллар зарцуулчхаад юу ч олж чадаагүй. Энэ бүхний дараа оростой нааштай харилцаж чадна гэж бодож байна.

Хятадтай бид агуу хэлэлцээр байгуулна

-Хятадад хүний эрх зөрчиж байна гэж та ярьдаг. Гэхдээ энэ нь таны эрх нь зөрчигдөж байна гэж хэлдэг таны итгэлтэй хүмүүс болон евангалист, католик хүмүүст хамаатай юу?

-Сая сая хүн “дахин хүмүүжүүлэх лагерьт” байгаа. Католикчууд л гэхэд зул сарын баяраар Си-гийн хориход залбирал үйлдээд сууж байна шүү дээ. Нэг төрлийн солиорол.

-Эрх чөлөөнд хүрэхэд түүнийг эдийн засаг, цэргийн асуудалтай холбох тухай Р.Рейган хэлсэн байдаг. Энэ талаар та худалдааны хэлэлцээрийг тасалдуулахгүй эцэслэж чадах уу. Хүний эрхийн талаар ч гэсэн...?

-Би энд алтан дунджийг баримталдлаг. Бид зүгээр нэг хэлэлцээр биш, ёстой агуу хэлэлцээр батална.

-Хүний эрхийн асуудлыг тооцохгүйгээр үү?

-Мэдээж харгалзана. Та Р.Рейганыг санууллаа. Би бол Р.Рейганы шүтэн бишрэгч байлаа. Гэхдээ тэр энэ асуудалд онцгой анхаараагүй. Тэр тодорхой зүйл хийхийг хүссэн. Р.Рейган надад их таалагддаг байсан, гэсэн ч тэр худалдааг муу удирдсан.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com