Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Филиппин: Тэсрэлт, үнс нурам, цементэн бороо

Филиппиний нийслэл Манилаас 100 км-т оршдог Тааль галт уул энэ сарын 12-нд оргилж үнс нурам нь асар өндөрт цацагдан, нийслэлд чичирхийлэл мэдрэгдсэн байна. Нисэх буудлуудыг хааж, ус, гэрэл цахилгаан тасран, ойр орчмын суурин газруудаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ. Байгалийн энэ гамшгийн талаар тэнд амьдарч байсан Оросын иргэд ингэж ярьсан байна. “Би уг нь Манилад амьдардаг ч өнөөдөр Тагайтай хотод ирлээ. Энэ хот галт уул байдаг нутаг болохоор бүх юм нам гүм, хамаг юм үнс нурманд дарагдаад, ой ширэнгэ тэр чигтээ саарал болчхож. Бороо шивэрч байгаа болохоор өнөө үнс нурам нь цемент болон хувирч байна. Хүмүүс байшин барилга, гудамжаа цэвэрлэж байгаа ч нэмэр алга” гэж Татьяна Лескова гэгч ярьжээ. Тэр бас галт уулын ойр орчмын районуудад гэрэл, цахилгаан, ус тасарсан болохоор бүхий л үйлчилгээний газрууд хаалттай байгаа гэсэн байна.


Филиппинд гэр бүлтэйгээ амарч байсан Степан Смирнов галт уул дэлбэрэх үеэр тэндээс ердөө 14 км-ийн зайд байсан ч эрх баригчид ямар нэг урьдчилан анхааруулга мэдээлэл өгөөгүй, биднийг нүүлгэн шилжүүлээ ч үгүй гэжээ. “Ямар нэг анхааруулга өгөөгүй болохоор шөнийг өнгөрөөгөөд өглөө л автобусанд сууж Тааль уулаас холдон хоёр цаг хэртэй яваад л замын түгжрэлд орсон. Автобусан дахь телевизороор галт уул хэрхэн дэлбэрч оргилж байхыг харж байтал төдөлгүй тэнгэр харанхуйлаад үнс нурамтай бороо орж эхэлсэн” гэж тэр ярьжээ. Ингэж үнс нурман дундуур явсаар хүүхэд нь халуурч, бөөлжиж эхэлсэн байна. Одоо тэд бушуухан л нутаг буцахаар шийдсэн ч онгоцууд хөөрөхгүй хүлээж байгаа гэнэ.
“Галт уул хэзээ оргилж дуусахыг мэдэхгүй байна. Хүмүүс галт уулын дэлбэрэлтээс үүдэн цунами үүсэх вий хэмээн болгоомжилж байна. Галт уул оргилсон эхний өдөр салхи Манил руу чиглэж байсан болохоор нислэгүүдийг цуцалсан байна” гэж С.Смирнов ярьсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com