Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Хэвлэлүүд Ким Чен Уныг дипломатуудаа цаазалсан гэв

Ханойд болсон АНУ-ын ерөнхийлөгчтэй хийсэн дээд хэмжээний уулзалтынхаа дараа Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун АНУ-ын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, өөр бас хэд хэдэн хүнийг АНУ-ын ашиг сонирхлын төлөө тагнуул хийсэн хэмээн цаазалсан гэж Chosun Ilbo сонин мэдээлсэн байна.
БНАСАУ-ын Төрийн зөвлөлд АНУ-ын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Ким Хёк Чоль, өөр бас өндөр албаны дөрвөн дипломатыг Ханойд болсон америк-умард солонгосын дээд хэмжээний уулзалтыг тасалдуулсны төлөө цаазалсан гэж нэрээ хэлээгүй эх сурвалжаас авснаа хэвлэлд бичжээ.


Үүнээс гадна Солонгосын хөдөлмөрийн намын Хоёр солонгосыг нэгтгэхийн төлөөх хэлтсийн дарга Ким Ён Чолийг Чагандо муж дахь улс төрийн хоригдлуудын хөдөлмөрийн лагерьт “дахин хүмүүжүүлэхээр” илгээсэн гэнэ.
Хэвлэлд бичсэнээр бол эдгээр хүмүүсийг нийслэл Пеньяны зүүн дүүрэгт байрладаг Энхтайвны цэргийн нисэх буудалд энэ хүмүүс цаазал гэж БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун тушаасан гэж хэвлэлийн эх сурвалж баталсан байна. Цаазлахын өмнө дипломатуудыг АНУ-ын талд тагнуул хийсэн гэж буруутгасан гэнэ.


АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт Вьетнамын нийслэл Ханойд энэ оны хоёрдугаар сарын 27-28-нд болж харилцан ойлголцолд хүрч чадаагүйгээс хугацаанаасаа өмнө өндөрлөсөн юм. Уулзалтын талаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “АНУ, БНАСАУ-ын хоооронд бат бэх харирлцаатай байсан ч “гарын үсэг зурахаар сайн зүйл юу ч байгаагүй” гэж хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн.


БНАСАУ-ын Гадаад харилцааны сайд Ли Ён Хо үүний дараа Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох хүрээнд Вашингтон Пеньяанаас өөр бас нэг нэмэлт арга хэмжээ шаардсан гэж мэдэгдсэн ч чухам ямар шаардлага байсныг хэлээгүй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com