Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Шинэ төрлийн коронавирусээр Хятадад мянга гаруй хүн халдварлажээ

Хятадын эрх баригчид үл мэдэгдэх шинэ төрлийн коронавирусийн халдварыг 60 хүрэхгүй хүн авсан гэж мэдээлж байгаа ч Лондоны эзэн хааны коллежийн Халдварт өвчин судлалын төвийн эрдэмтэд бодитой авч үзвэл энэ тоо 1700-д ойртож байгаа гэж байна. Халдвар Хятадын Ухань хотод ихэвчлэн тархаад байгаа нь шинжээчдийнхээр бол агаарын тээврээр зорчигчдын урсгалтай холбоотой гэж үзэж байна. Ухань хот 19 сая хүн амтай, олон улсын нисэх буудлаар нь өдөрт гадаадын 3-4 мянган хүн зорчин үйлчлүүлдэг аж.
Мэргэжилтнүүд бас хүн вирусийн халдвар авсан тэр дороо өвчлөхгүй, 5-6 хоногийн дараа л шинж тэмдэг нь мэдэгдэнэ гэсэн байна. Хятадын эрх баригчид энэ вирусийн халдвар авсан хүн 59 боллоо гэж энэ сарын 5-нд мэдэгдсэн. Үүнээс гадна тус улсаас гадна Тайландад хоёр, Японд нэг хүн өвчилснийг мэдээлж байгаа. Халдвар тархалтын судалгаанаас үзэхэд өвчний тархалт нь Уханийн далайн бүтээгдэхүүний бөөний захтай холбоотой гэж байна.
“Ухань гурван ч тохиолдлоор уг өвчнийг бусад орон руу гаргаж байгаа, халдвар тэдний мэдээлж байгаагаас илүү олон бий” гэж халдвар судлаач профессор Нил Фергюсен ВВС агентлагт мэдэгдсэн байна. Түүнийхээр бол “Сандралд ороход эрт байна”, гэхдээ тайван байж болохгүй гэнэ. Үл мэдэгдэх вирусийн халдвар Хубэй мужийн нийслэл Уханьд өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын сүүлчээр илэрсэн. Тэнд Хятадын Эрүүл мэндийн улсын хорооны мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм. Уг халдварын улмаас өнөөдрийн байдлаар хоёр хүн нас бараад байгааг эрх баригчид мэдээлж байна.
Уг өвчинтэй холбоотойгоор Хонконг, Сингапур, АНУ-ын Сан-Франциско, Лос-Анжелес, Нью-Йоркийн олон улсын нисэх буудлууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com