Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Ливид олон улсын цэргийн хүч оруулна хэмээн Ф.Сарраж мэдэгдэв

Фельдмаршал Халиф Хафтарын удирдсан Ливийн үндэсний арми давшилтаа үргэлжлүүлсээр байвал энгийн номхон ард иргэдээ хамгаалахын тулд НҮБ-д хандаж олон улсын цэргийн хүч ирүүлнэ гэж нийслэлд эрх барьж байгаа Үндэсний зөвшилцлийн Засгийн газрын тэргүүн Фаиз Сарраж мэдэгджээ. “Х.Хафтар давшилтаа зогсоохгүй бол Ливийн энгийн номхон ард иргэдийг хамгаалахын тулд олон улсын хамтын нийгэмлэг арга хэмжээ авч, олон улсын хүч оруулах болно” гэж Ф.Сарражийн хэлснийг ТАСС агентлаг эш татжээ.
“Ийм хүч НҮБ-ын шийдвэрээр ажиллах ёстой. Дараа нь мэргэжилтнүүд, үүнд хэн, тухайлбал, Европын холбоо, Африкийн холбоо, Арабын улсуудын лиг оролцох эсэхийг шийднэ” гэж Ливийн үндэсний зөвшилцлийн Засгийн газрын тэргүүн Германы Welt am Sonntag хэвлэлд ярилцлага өгөхдөө дурдсан байна. Ливийн хямралыг зохицуулахад Европын холбоо маш ойлгомжгүй хандаж байгаа гэж Ф.Сарраж хэлжээ. “Европын холбоог Х.Хафтарын давшилтын эсрэг арга хэмжээ авч, Ливийн өнөөгийн хямралыг эцэс болгоход тусална гэж бид хүлээж байсан. Европчууд харьцангуй орой ирлээ” гэж Ф.Сарраж мэдэгдсэн байна.
Германы нийслэлд Орос, Алжир, Их Британи, Египет, Арабын нэгдсэн Эмират, Хятад, АНУ, Турк, Франц улсууд болон Ливийн сөргөлдөгч талуудын төлөөлөл оролцсон Берлиний бага хурал болж байна. Ливийн үндэсний армийн командлагч Халиф Хафтар бямба гарагт Берлинд иржээ. Ливийн сөргөлдөгч талууд нэгдүгээр сарын 13-нд Москвад хэлэлцээр хийхээр ирсэн ч Халиф Хафтарын байр сууриас болоод зөвшилцөж чадалгүй, хэлэлцээрт гарын үсэг зуралгүй буцсан юм. Халиф Хафтар тэгэхэд хэлээлцээрээ үргэлжлүүлж, энхийн хэлэлцээрт гарын үсэг зурахын тулд тус оронд байгаа зэвсэгт бүлэглэлүүдийн зэвсгийг бүрэн хураахад 90 хоногийн хугацаа хэрэгтэй гэж шаарджээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com