Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Ахмад дайчдад 75 мянган рублийн тэтгэмж олгоно

Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан дайнд оролцсон ахмад дайчдад 75, ар талд хөдөлмөрлөж байсан ахмадуудад 50 мянган рублийн тэтгэмж олгоно гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ахмад дайчид, эх оронч үзлийн төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзах үеэрээ мэдэгдлээ. Өмнө нь Ялалтын ойн баяраар ахмад дайчдад 10 мянга, ар талд хөдөлмөрлөж байсан ахмадууд таван мянган рублийн тэтгэмж олгодог байсныг Владимир Путин энд хэлсэн байна. Ялалтын 75 жилийн ой болж байгаатай холбогдуулан энх цагийг авчирсан ахмад дайчид, ар талд хөдөлмөрлөсөн хүмүүст энэ жил ийм хэмжээний тусламж дэмжлэг үзүүлэхээр шийдсэнээ В.Путин хэлээд энэ бол шударга үйл гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч ялалтын ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэхэд холбооны болон бүс нутгийн хэмжээнд онцгой анхаарч ахмад дайчдыг дэмжих, тэдэнд туслах талаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Тэр бас энэ ажилд сайн дурынхан маш их үүрэгтэй гэжээ. ОХУ-ын Хөдөлмөрийн яамны мэдээгээр бол, 2019 оны дөрөвдүгээр сар гэхэд Орост Дэлхийн хоёрдугаар дайны 1.2 сая ахмад дайчин байгаагийн 74 мянга нь байлдааны ажиллагаанд шууд оролцсон хүн юм байна. Энд ар талд хөдөлмөрлөсөн, фашистын хорих лагерьт байсан, Ленинградын бүслэлтэд байсан хүмүүс ордог байна. Тооцоогоор 2024 он гэхэд энэ ахмадын тоо 100 мянгаас хэтрэхгүй аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com