Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
“Украиныг устгаж байна” Ю.Тимошенко улс орон нь хэрхэн бутарч байгааг хэлэв

“Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, түүний багийнхан дэлхийн санхүү-аж үйлдвэрийн томоохон группуудийн удирдлага дор улс орноо яриа хэлэлцээний журмаар наймаанд тавьж байгаа нь улс орон бутрах аюулд хүргэж байна” гэж тус улсын Ерөнхий сайд асан, парламент Дээд Радагийн депутат, “Батвкивщина” фракцын тэргүүн Юлия Тимошенко мэдэгдсэн байна.
В.Зеленскийн баг эдийн засаг, төрийн удирдлагын бусад чухал асуудлаар хилийн чанадаас удирдуулан шийдвэр гаргаж байна гэжээ. Хамгийн тод жишээ бол парламент Дэд Радагийн баталсан газрын тухай хуулиар Украины газар нутгийг худалдах болж байгаа явдал гэнэ.

Газрын тухай хуулийн шинэчлэл

Украин улсыг тарж бутрах, устаж үгүй болгоход хүргээд байгаа гэдэг Газрын тухай хуулийн шинэчлэл юу вэ. Юутай ч өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Дээд Радад оруулсан энэ хуулийг батлахаар парламентын 400 депутатын 240 нь хөдөө аж ахуйн зориулалттай газар худалдахыг хориглохын эсрэг санал өгсний 227 нь Ерөнхийлөгч В.Зеленскийн “Ард түмний зарц” намын депутатууд байсан юм.
Гэтэл санал асуулгаар ард иргэдийн 70 хувь нь энэ хуулийн эсрэг байгаа гэж гарч байна. Эсэргүүцэгчид парламентын барилгын хананд үхсэн гахай хийсэн авс тавьж, 12 бүс нутагт фермерүүд эсэргүүцлээ илэрхийлэн зам хааж байжээ.
Украины Засгийн газраас боловсруулж оруулсан энэ хуулиар хөдөө аж ахуйн зориулалттай газрыг Украины иргэн хувь хүн, Украин улсад хууль ёсны бүртгэлтэй тус улсад оршин суугаа хуулийн этгээдэд худалдаж болно гэсэн байна. Мөн 2024 он хүртэл гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүс газар худалдан авч эзэмшиж болохгүй юм байна.

“Одоо бидний зорилго, ажил бол Украиныг устгах үйл явц хэрхэн эхэлсэн талаар тодорхой тоо баримт цуглуулах явдал. Хэрвээ бид энэ бүхий л баримтыг украин хүн бүрт хүргэхгүй юм бол цаг алдаад засч чадахгүй” гэж Ю.Тимошенко хэлжээ.
Улстөрч эмэгтэй бас В.Зеленский бол зүгээр л гадны “санхүүгийн дамчдын хүрээнийхний” бодлогыг аялдан дагадаг тэдний хүүхэлдэй болоод байна гээд “Бүх хууль, Засгийн газрын тогтоол, бүхий л бодлого хилийн цаана, дэлхийн санхүүгийн дамчдын төвд бичигдэж байна” гэсэн байна. Засгийн газрын тэргүүн асан Ю.Тимошенко мөн Украин улс орноо алдчихгүйн тулд одоо л төр засгаа шинэчилж солих шаардлагатай байна гэжээ.
“Энэ засгийг мэдлэг чадваргүй ерөнхийлөгчөөс эхлүүлээд түүний олж цуглуулсан мэдлэг чадваргүй түшмэлийг нь хүртэл нэн яаралтай бүгдийг нь солих хэрэгтэй. Газраа худалдахын төлөө саналаа өгсөн депутатууд ч гэсэн тоглоомын бизнес рүү орж, жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг устгаж байна” гэсэн байна.
Украин яг л Югослав шиг бутарч жижиг хэсгүүд болох зам руу аажмаар, гэхдээ итгэлтэйгээр орж байна гэж Украины Тээврийн сайд, парламентын гишүүн байсан Евгений Червоненко бас хэлжээ. “Бид аажмаар Югославын замаар орж байгааг харж байна. Ганцхан биднийг бөмбөгдөхгүй, яагаад гэвэл манайд атомын зургаан цахилгаан станц байгаа. Гэхдээ л бид задарч байна” гэж тэрээр NewsOne телевизээр ярихдаа хэлсэн байна.


Түүнийхээр бол улс орны удирдлага тэргүүлэх зорилго бодлогоо тодорхойлж чадахгүй зүгээр л “Бид эхний ээлжинд үүнийг хийж байна” гэж яриад байгаа гэнэ. Ард түмний 80 хувь нь энх амгалан тогтоож өгөхийг хүсч байна. Гэтэл Тагнуулын удирдах газар тушаал өгөөд л сайн дурынхан гээд таг чиг болсон. Өдөр шөнөгүй таг чиг. Гол нь зорилгоо тодорхойлооч” гэж Украины сайд байсан нөхөр хэлж байна.
Улстөрчид өөрсдөө улс орноо бутаргахад хүргэж байгаа гээд тэд эхлээд Донбасс дахь иргэний дайныг зогсоох асуудлыг шийдэхээр төлөвлөөгүйгээр барахгүй шууд л сайн дурынхныг оруулсан. Түүнийхээр бол Засгийн газрын энэ үйлдэл нь цаашид Украины баруун хэсэг Львов, Закарпатыг тусгаар болгож мэднэ гэжээ.
“Бид юугаараа муу юм гэвэл, харж байна уу, бутарч байна” гэж тэрбээр хэлээд “Монопол гэдэг төр засагт л байх ёстой” гэдэг нь нөхцөл байдлыг харин ч тогтворгүй болгож мэднэ гэсэн байна. Дээд Радагийн Олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Анна Гопко өнгөрөгч оны наймдугаар сард Киевийн гол зорилго бол Оросын түрэмгийллийг хаах, Оросыг бутаргахад чиглэх ёстой гэж хэлсэн. “1991 оны наймдугаар сард Москвагийн улаан талбай дээрх танкан дээр Украины далбаа байсан дүр зургийг санаж байна уу. Зөвхөн 1721 онд л Орос нэртэй болсон, ард түмний шорон гэгч Москваг Киевийн орос бутаргах ёстой. Мөн Украины бас нэг гол зорилго бол Европын соёл иргэншил, ардчиллын үнэт зүйлст халдах гэсэн түрэмгийллийг хаах явдал” гэж Радагийн депутат хэлсэн байна.
Үүний өмнө Юлия Тимошенко өнөөгийн Украины амьдралыг Ерөнхийлөгч Владимир Зеленскийн удирддаг байсан “Квартал 95” гэдэг хошин шоу хөтөлбөртэй зүйрлэж байсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com