Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Д.Медведев: Манай Засгийн газар хүнд үед ажилласан

 Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахины анхаарал татсан гол үйл явдлын нэг бол Дмитрий Медведев тэргүүтэй ОХУ-ын Засгийн газар танхимаараа огцорсон явдал байлаа. Дмитрий Медведев энэ том гүрний Засгийн газрыг бараг найман жил тэргүүлээд албан тушаалаа өгч байгаа нь энэ. Түүнийг огцорсны дараахан Аюулгүй байдлын зөвлөлийн дэд тэргүүнээр томилсон. Дмитрий Медведев Оросын телевизийн нэгдүгээр сувгийн сурвалжлагч Антон Верницкийд илэн далангүй ярилцлага өгснийг манай сонин танд хүргэж байна.

-Шинэ Засгийн газрын ямар ажил зорилго байгаа бол? Таны хувьд огцрох шийдвэрээ хэзээ, хэрхэн гаргасан бэ?
-Засгийн газар огцорно гэдэг ямагт тайван болдог, үүнд ерөөсөө ер бусын явдал байхгүй. Дэлхий дахинд ч, манай оронд ч болж л байдаг зүйл. Ялангуяа сүүлийн жилүүдэд харин байнга тохиолдохгүй байгаагаас ер бусын үзэгдэл юм шиг байж мэднэ. Засгийн газар байгуулахад ямагт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хэн байх нь хамаагүй танхимаа байгуулах талаар ярилцдаг. Үүн шиг огцрох асуудал ердийн л нэг явдал.

 Харин яагаад гэдэгт би хоёр зүйлээр хариу өгье. Нэгдүгээрт буюу хамгийн гол нь нэгдүгээр сарын 15-ны илгээлтийн дараа Ерөнхийлөгчтэй уулзахад улс орны улс төрийн тогтолцоог өргөн хэмжээгээр өөрчилж засаглалын тэнцвэрийг өөрчлөх гэж байгаа нь Засгийн газарт ч, парламентад ч, бас Ерөнхийлөгчид ч зарим талаар, шүүхийн тогтолцоонд хамаатай, энэ бүхнийг хэрэгжүүлэх, ийм шийдвэр гаргахад Ерөнхийлөгч бүрэн чөлөөтэй, ямар нэг өөр хүчин зүйлийн нөлөөгүй байх ёстойг ойлгосон. Ялангуяа Засгийн газрын хүчин зүйл. Хоёрдугаарт, энэ засгийн газар миний тэргүүлж байгаа хоёр дахь засгийн газар. Нийтдээ энэ хоёр засгийн газар улс орныг бараг найман жил удирдлаа. Энэ бол их хугацаа. Шинэ Оросын түүхэнд энэ анхны тохиолдол. Зөвлөлтийн үед ч, бүр Хаант засгийн үед ч шууд хэлэхэд энэ албан тушаалд хэн ч ийм удаан ажилласангүй. Яах вэ, тодорхой хүний хувьд байсан л байх. Тэгэхээр эхний ч, хоёр дахь ч Засгийн газарт ажил маш их байсан, энэ хүнд ажил удаан үргэлжилж, хүнд хүнд асуудлаар шийдвэр гаргахад хүрч байсан. Үүнийг бас анхаарах хэрэгтэй.

-Танхимынхаа ажилд та сэтгэл хангалуун байна уу. Юу нь болж байсан, юу нь болохгүй байв?
-Би Засгийн газрыг бараг найман жил тэргүүлсэн хүний хувьд гүйцэтгэх засаглалын ажилдаа бүхэлд нь сэтгэл хангалуун байдаг гэж шууд хэлнэ. Гэхдээ эцсийн үнэлэлтийг ямагт хүмүүс өгдөг ч, ажил хэргийн үүднээс авч үзвэл бидний шийдвэрлэсэн бодлого зорилт маш чухал, хүнд цаг үед таарсан. Харъя л даа. Эхний засгийн газар Орост, ер нь дэлхий дахинд хямрал нүүрлэж эрчим хүчний үнэ огцом унаж байхад ажлаа эхэлж байлаа. Эрчим хүч гэдэг манай орны хувьд гол хүчин зүйл. Мэдээж төсөвт, олон хөтөлбөрт шууд цохилт болсон. Цаашдаа бүр их. Крымыг нэгтгэсний дараа манай эсрэг хориг тавиад эхэлсэн. Энэ нь эдийн засагт хүндээр тусч, бид хориг, хямралын үед ажиллах хэрэгтэй болсон. Гэхдээ бид энэ хүртэл ямар ч Засгийн газрын хийж байгаагүй чухал сэдэв болох импортыг орлоход анхаарлаа хандуулж ажилласан. Маш олон нэрийн бараа манайд орж ирэхээ больсон юм чинь. Нөгөө талаас бид тэр олон нэрийн бараа бүтээгдэхүүнийг, хүнсийг эх орондоо үйлдвэрлэж, Оросын шинэ шинэ бүтээлийг дэлгүүрүүдийн лангуун дээр тавих шаардлагатай байлаа. Энэ бол маш хүнд, том ажил байсан. Үүнээс гадна эдийн засгийн хориг, дээр нь хямралын үед бид эдийн засгийн тогтвортой байдлаа хамгаалж хадгалах ёстой байсан. Хүмүүс бол ердөө бараа бүтээгдэхүүний тухай л ерөнхий ярьдаг. Гэтэл энэ чинь зүгээр бараа бүтээгдэхүүн биш. Энэ бол үнийн өсөлт. Эхлээд инфляц 13, бүр 15 хувиар өслөө. Энэ чинь хүмүүсийн түрийвчийг тэмтрээд эхэлнэ.

 Одоо бол Засгийн газар, Төв банкны үйл ажиллагааны дүн хэд байгаа вэ. Ерөнхийлөгч үүнийг илгээлтдээ онцгойлон гурван хувь гэж тэмдэглэсэн. Энэ тол манай орны түүхийн бүхий л үеийн хамгийн бага үзүүлэлт. Энэ мэдээж хүмүүсийн нийгэм амьдралд нөлөөлнө. Тэгэхээр макро эдийн засгийг тогтворжуулах ажил бол 2012, 2018 онд байгуулсан Засгийн газрын хийсэн хамгийн том ажил.

 Эцэст нь томоохон хөтөлбөрүүд. Эднийг 2012 онд Ерөнхийлөгчийн зарлигаар эхлүүлээд дараа нь 2012 онд үндэсний хөтөлбөр болгосон. Энэ бол төрийн, миний тэргүүлсэн эхний, хоёр дахь засгийн газрын гол зорилго байлаа. Тэгэхээр би энэ ажилдаа сэтгэл хангалуун байна. Энэ бүхнийг бид Ерөнхийлөгчтэй ярьсан. Энэ далимд би улс орны болон олон улсын хүнд нөхцөлд хамтран ажилласан өөрийн бүхий л коллегуудад талархаж байгаагаа хэлмээр байна. Ярих юмгүй хүнд байсан.
Шийдээгүй асуудлууд байсан уу гэвэл байсан. Одоо түүнийг хийх хэрэгтэй. Хүмүүсийн бодит орлого өсөөгүй байна. Яах вэ, нийт эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой ч, үүнийг шийдэх л хэрэгтэй. Энэ талаар бүх хүн ярьж, Ерөнхийлөгч илгээлтдээ дурдсан. Энэ бол шинэ Засгийн газрын гол зорилт. Маш хүнд, хэцүү шийдвэрүүд байсан. Гэхдээ шийдэх л хэрэгтэй. Тэтгэврийн шинэчлэлийг би хэлмээр байна.

-Таныг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд даргаар томиллоо. Ийм албан тушаал урьд нь байгаагүй. Энэ шийдвэрийг таны хувьд гэнэтийн шийдвэр гэж олон хүн үзэж байна. Та ямар ажил эрхлэх бол?
-Энэ албан тушаалд гэнэтийн ер бусын юм огт байхгүй.

-Өнөө хүртэл ийм албан тушаал байгаагүй шүү дээ?
-Өнөө хүртэл байгаагүй. Гэхдээ ийм санаа бол байсан. Ерөнхийлөгч өөрөө Үндсэн хуулийн асуудлаарх дарга болж намайг ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд даргаар ажиллах санал тавихад шууд л зөвшөөрсөн. Яагаад гэвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажил надад зохино. Аюулгүй байдлын зөвлөл аюулгүй байдлын хүрээнд, улс орны тусгаар байдлын талаар ерөнхийлөгчийн гаргах маш чухал шийдвэрийг бэлтгэнэ. Тусгаар тогтнолыг хангах, аюулгүй байдлын асуудлаар чухал чухал хөтөлбөр, үйл ажиллагааны чиглэлийн асуудал хариуцна. Энэ бол зөвхөн батлан хамгаалах төдийгүй батлан хамгаалах чадварын асуудал. Энэ бол зөвхөн тусгаар тогтнолоо хамгаалах төдийгүй хүний эрхийг хамгаалах, байгаль орчны асуудал, аж үйлдвэр, эдийн засгийн аюулгүй байдал гээд. Ялангуяа эдийн засгийн хоригийн үед олон чухал шийдвэр гаргана. Мөн олон улсын асуудал байна. Өнөө хүртэл засгийн газрыг бараг найман жил удирдсан туршлага надад байна, бас өнөө хүртэл Аюулгүйн зөвлөлийг тэргүүлсэн Ерөнхийлөгч өөрөө байна.

-Таныг шинэ албан тушаалд томилсон нь “Нэгдмэл орос” намын идэвхтэй ажлаас гарах гэсэн үг биш гэж би ойлгож байна. Та намын дарга хэвээрээ байх уу, “Нэгдмэл орос” нам цаашид яах бол?
-Шинэ ажлынхаа тухай тодорхой яривал энэ нь улс төрийн үйл ажиллагаа, тухайлбал намын даргын ажилтай зөрчилдөхгүй. Би “Нэгдмэл орос” намын дарга хэвээр үлдэнэ. Энэ бол манай орны тэргүүлэх нам, эрх барьж байгаа нам. Манай нам манай иргэдийн өмнө, улс орны өмнө хөгжлийн маш том хариуцлага үүрч байгаа. Улс орны өмнө тулгамдаж байгаа чухал бодлого зорилтуудыг нам шийдэж байгаа. Гэхдээ өнөөдөр гол зорилт бол үндэсний хөтөлбөрүүд дээр тулгуурласан ард түмний амьжиргааны түвшинг дээшлүүлэхтэй холбоотой асуудлуудыг шийдэх хэрэгтэй байна. Нам анхан шатны байгууллага, үүрүүддээ, удирдлагын түвшинд энэ зорилтыг хэрэгжүүлэхийг хичээж байна. Тодорхой бүс нутаг, хот сууринг хөгжүүлэхтэй холбоотой зарим нэг асуудлыг шийдэж байгаа. Энэ оны есдүгээр сарын13-нд болох сонгууль, дараа жил болох Төрийн Думын сонгуульд бэлтгэх хэрэгтэй байна.

-Засгийн газрын тэргүүнээс огцорсны дараа таны амьдралд өөрчлөлт орсон уу. Цаашид ямар төлөвлөөтэй байна. Одоо амрах уу?
-За даа, ийм л байдлаар өөрчлөгдөх шив дээ. Амралтын өдрийг ашиглаад хоёр хоногоор явж цанаар гулгалаа. Ингэж хоёр өдөр амарч бас гулгаад эргээд ажилдаа орно. Энэ утгаар хэлбэл онцын өөрчлөлт гараагүй, би ажлаа үргэлжлүүлж л байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com