Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
АНУ “хүүхэд төрүүлэх жуулчлал”-ыг хориглож магадгүй

 Гадаад орны жирэмсэн эмэгтэй Америкт ирж хүүхдээ төрүүлэн АНУ-ын иргэншил авдаг “Хүүхэд төрүүлэх жуулчлал”-ыг хориглохоо Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа энэ долоо хоногт зарлахаар төлөвлөж байгаа юм байна. Америкийн газар нутаг дээр хорвоод мэндэлсэн хүүхэд бүрт АНУ-ын иргэншил автоматаар олгодог “газар нутгийн эрх” нэртэй энэ журам Үндсэн хуулийн 14 дэх өөрчлөлтөөр хүчин төгөлдөр болж өнөө болтол үйлчилсээр иржээ.

 “The Hill” хэвлэлийн мэдээлснээр бол АНУ-ын Ерөнхийлөгч цагаачлалын тухай хууль тогтоомжийг чангатгах санаачилгынхаа хүрээнд, Америкийн иргэншил авахын тулд гадаадын жирэмсэн эмэгтэйчүүд зориуд АНУ-д ирж хүүхдээ төрүүлдгийг болиулах санаа гаргасан байна. Үүний тулд Дональд Трамп Ерөнхийлөгчийн тусгай зарлиг гаргах санал дэвшүүлжээ. Гэсэн ч уг санаа дэмжлэг авсангүй явсаар харин ч АНУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй болсон байна. “Жилээс жилд улам идэвхжиж нэмэгдсээр байгаа “хүүхэд төрүүлэх жуулчлал”-ыг өөрчлөх нь үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэж байгаа юм” гэж Цагаан ордны энэ бодлогын талаар АНУ-ын Төрийн департамент сэтгүүлчдэд албан бусаар тайлбарласан байна. Гэхдээ үүнийг хэрхэн өөрчлөх талаар өнөө болтол тодорхойгүй байна.
Цагаачлалын талаарх мэдээллээр бол АНУ-д жил бүр 33 мянган жирэмсэн эмэгтэй ирж хүүхдээ төрүүлдэг юм байна. Ийм “жуулчдын” ихэнх нь Орос, Хятад, Нигерээс ирдэг гэнэ. Үүгээрээ АНУ өнөөдөр “хүүхэд төрүүлэх жуулчлал”-аар дэлхийд тэргүүлж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com