Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
The Guardian “Лалын улс” бүлэглэлийн шинэ удирдагчийг нэрлэлээ

 Алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн шинэ удирдагчаар түүний гол үзэл сурталчдын нэг Амир Мухаммед Саид Абдель Рахман аль-Мауля томилогджээ хэмээн тусгай албаны эх сурвалжаас авснаа Британийн The Guardian сонин даваа гаргийн орой өөрийн сайтаараа дамжуулан мэдээлжээ. Амир Абдель Рахман нь өнгөрөгч оны аравдугаар сарын сүүлчээр Сирийн Идлиб мужид АНУ-ын тусгай ажиллагааны үеэр амь үрэгдсэн, тус бүлэглэлийн өмнөх удирдагч Абу Бакру аль-Багдадитай ойр байсан энэ бүлэглэлийн удирдагчдын нэг хэмээн хэвлэл нэрлэж байна.

 Энэ Амир Абдель Рахманыг болон аль-Багдадийн ойрын нөхөд, хамтран зүтгэгчдийг барихын тулд АНУ-ын засаг захиргаа таван сая ам.долларын шагнал амлаж байсан. Хэвлэлд бичсэнээр өнөөгийн удирдагч нь аль-Багдадитай хоёул шоронд хоригдож байх үедээ 2004 онд танилцсан юм байна. Амир Абдель Рахман энэ бүлэглэлийг үндэслэн байгуулагчдын нэг бөгөөд түүний үзэл баримтлал, хэд хэдэн ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж байжээ. Түүний гол баримтлал нь Иракийн умард нутаг, Ниневийн тал нутаг дахь езидүүдийг устгахад чиглэсэн гэнэ. “Лалын улс” бүлэглэл өмнөх удирдагч аль-Багдади амь үрэгдсэнийг батлаад бүлэглэлийн шинэ удирдагчаар хэн нэгэн Абу Ибрагим аль-Хашими аль-Курейши томилогдсон гэж мэдээлсэн. Харин The Guardian сонин үүнийг худал гээд энэ талаар “Лалын улс” бүлэглэлийн ямар ч өндөр тушаалтан, барууны тусгай албадын шинжээч дурдаагүй гэж байгаа юм.

 Хэвлэлийн авсан мэдээллээр бол өмнөх удирдагчаа нас барснаас хойш хэдхэн цагийн дараа Амир Абдель Рахманыг энэ бүлэглэлийн удирдагчаар томилсон гэнэ. Одоо шинэ удирдагч өнөөдөр бүхэлдээ алан хядагчдаас бүрдэж, сүүлийн үед “Лалын улс”-тай нэгдсэн бусад бүлэглэлийн удирдлагуудыг нэгтгэхийг оролдож байна гэж The Guardian хэвлэлд бичсэн байна. Сонины ярилцагч шинэ удирдагчийн ах “Иракийн туркмений фронт” улс төрийн хөдөлгөөний төлөөлөгчөөр ажилладаг Турктэй холбоо барьж байгаа гэжээ. Хэвлэлийнхэнд яриа өгсөн эх сурвалж “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн шинэ удирдагч Амир Абдель Рахманыг өмнө нь шариатын хууль судалж байсан Иракийн Мосулын хавьд нуугдаж байгаа гэсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com