Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
онгоц руу хоёр пуужин харваснаа хүлээн зөвшөөрлөө

 “Украины олон улсын агаарын шугам” компанийн Boeing онгоцыг Тегеранаас хөөрсний дараа “газар-агаар” ангиллын пуужингаар харвасан байна гэж ослын шалтгааныг мөрдөн шалгах хэсгийн урьдчилсан тайлангаас Bloomberg авч мэдээлжээ. Энд өгүүлснээр бол Boeing 737-800 онгоц руу умардын чиглэлээс зенит пуужингийн “Тор-М1” цогцолбороос пуужин харвасан байна гэнэ. Онгоц Тегераны нисэх буудлаас орон нутгийн цагаар 06:12 цагт хөөрснөөс гурван минутын дараа радараас алга болсон байна.

 Нисгэгчдийн бүхээгийн микрофон, нислэгийн мэдээллийг бүртгэх тоноглол нь өнөөдөр дэлхий дээр хамгийн тэргүүний технологи болохоор үүний тайлах хэрэгсэл Иранд байхгүй гэж тайланд тэмдэглэжээ. Нислэгийн үйл явдлыг мөрдөн шалгадаг Франц, Америкийн агентлаг тоноглолын бичлэгийг Иранд илгээхээс татгалзсан байна.
Онгоц нислэг саатсан тухай Ираны тал мэдээгүй гэж шинжээчид өмнө нь мэдэгдсэн. Зенит пуужингийн цогцолборын оператор C4I товчлуураа унтраагаагүй байсан, систем автоматаар тагнуул, удирдлагын горимд шилжсэн байсан, нөгөө талаар Тегераны нисэх буудлаас онгоц хөөрөх тухай мэдээлэлгүй байжээ.

 Ираны тал нэгдүгээр сарын 14-нд сүйрсэн онгоцны хар хайрцгийг шинжлүүлэхээр Франц руу илгээлээ гэж мэдээлсэн. Дараа өдөр нь Киев хар хайрцгийг өгнө үү хэмээн Тегеранаас шаардсан юм. Ираны тал болохоор хар хайрцгийг унших боломжгүй гээд түүнийг шилжүүлэхийг зөвшөөрсөн байна. Украин харин Франц, Канад, АНУ-ын шинжээчдийн тусламжтайгаар уншихыг оролдсон ч чадалгүй Парис руу шилжүүлсэн.

 Энэ нэгдүгээр сарын 8-нд Украины агаарын тээврийн “Украины олон улсын агаарын шугам” компанийн Boeing 737-800 онгоц Тегераны нисэх буудлаас хөөрснийхөө дараа сүйрсэн. Ираны тал алдааны улмаас оноцыг сөнөөснөө нэгдүгээр сарын 11-нд хүлээн зөвшөөрсөн. Онгоц сүйрсэн бурууг Ираны сансар агаарын хүчний командлагч Амир Али Хажизаде өөртөө хүлээсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com