Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Д.Трампыг эгүүлэн татах тухай сонсгол АНУ-ын сенатад эхэллээ

 Америкийн түүхэнд гурав дахь удаагаа тохиож буй Ерөнхийлөгч Дональд Трампыг эгүүлэн татах тухай сонсгол АНУ-ын Сенатад эхэллээ. “Энэ бол онцгой үүрэг хариуцлага” гэж Сенат дахь олонх болох бүгд найрамдахчуудын бүлгийн дарга Митч Макконнелл мягмар гарагт эхэлж байгаа сонсголыг нээхдээ хэлсэн байна.
М.Макконенелл сенатын гишүүдийн олонх нь энэ үйл явцын тухай тогтоолыг дэмжихэд бэлэн байгаа гэж тэмдэглэжээ. “Энэ бол шударга ёсны бүтэц тогтооно” гэж түүний хэлснийг Fox News телевизийн мэдээллээс РИА Новости агентлаг эш татжээ.

 Баримт бичигт дурдсанаар буруутгагчид болон өмгөөлөгчдийн төлөөлөлөгч нарт байр сууриа илэрхийлэхэд нь 24 цаг өгсөн бол дараа нь сенатчидын асуултад хариулахад зориулж 16 цаг өгч байгаа юм байна. Үүний дараа дөрөв хоногийн турш хэлэлцүүлэг болж баримтуудад дурдсан гэрчүүдийг дуудах гэнэ. Ингэж гэрчүүдийг дуудах шаардлагагүй гэж үзвэл дээд танхим Ерөнхийлөгчийг буруутгаж байгаа хоёр зүйл тус бүрээр санал хураана.

 Энэ тогтоолыг Сенатын цөөнх ардчилсан намын бүлгийн тэргүүн Чак Шумер зөвхөн бүгд найрамдахчуудын байр суурийг баримталсан байна хэмээн буруутгаж байна. “М.Макконнелийн дүрэм бол бүхэлдээ Д.Трампад зориулж, Ерөнхийлөгч Д.Трампын боловсруулсан дүрэм байна” гэжээ. Ч.Шумер энэ тогтоолыг аль болох хурдан хэлэлцэхийг таашааж байгаа ч харин энэ тогтоол гэрчүүдийн мэдүүлэг авахад бэрхшээл учруулж байна гэсэн байна.

 АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь ардчилагчид Ерөнхийлөгч Дональд Трампыг буруутгах үйл явцыг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй өнгөрсөн долдугаар сард утсаар ярьсан ярианых нь төлөө өнгөрөгч есдүгээр сард эхлүүлсэн. Ардчилагчид Дональд Трампыг бусад орны тэргүүнд дарамт шахалт үзүүлсэн гэж буруутгаж байгаа юм. Дональд Трамп В.Зеленскийгээс өөрийнх нь 2020 оны сонгуулийн гол өрсөлдөгч ардчилсан намын Жо Байден болон түүний хүү, Украин дахь байгалийн хийн том компанийн захирлуудын зөвлөлд ордог Хантерийн эсрэг мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэхийг санал болгосон юм байна.

 Ингээд Ерөнхийлөгчийг буруутгасан тогтоолын төслийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь ардчилагчид өнгөрсөн долоо хоногт Сенатад өргөн барьсан. Ерөнхийлөгчийг буруутган албан тушаалаас нь чөлөөлөхөд Сенатын гишүүдийн гуравны хоёрын санал хэрэгтэй. Гэхдээ Сенатад олонх болсон Бүгд найрамдахчууд Ерөнхийлөгч Дональд Трампын талд байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com