Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Донбасс дахь цэргийн мөргөлдөөнд Орос оролцсоор байна

 Украин улс өөрийн зүүн муж байгаад одоо өөрийгөө Донецкийн бүгд найрамдах улс, Луганскийн бүгд найрамдах улс хэмээн зарлаад байгаа Донбасс мужид болж байгаа цэргийн мөргөлдөөнд Оросын цэрэг шууд оролцож байна гэж албан ёсоор үзсээр байна. Киев үүнийг нотлохоор “Украины нутагт Оросын цэрэг хүчирхийлэл үйлдэж байгаагийн баримтууд” гэсэн үзэсгэлэн гаргаж үүнийгээ улсынхаа бусад хотуудад дэлгэжээ.

 Уг үзэсгэлэнд Батлан хамгаалах яам, Терроризмын эсрэг ажиллагааны газартай хамтран ажилладаг байгууллагууд Оросын зэвсэгт хүчний бригадууд Украины нутаг дахь мөргөлдөөнд оролцож байгаа талаарх баримтуудыг байнга нийтэлж байснаа дэлгэсэн. Эдний нэг Informnapal л гэхэд хамгийн томд нь орно. Украины дорнод нутагт хямрал эхэлсэн тэр цагаас л Оросын зүгээс тусгай алба болон цэрэг армийн салбараар дамжуулан энэ сөргөлдөөнийг улс төрийн удирдлагаар хангаж ирсэн гэж Украины Терроризмын эсрэг ажиллагааны газрын дэд дарга Сергей Галушко тагнуулын мэдээлэлд үндэслэн мэдэгджээ.

 “ОХУ, зэвсэгт хүчний цэргийн өмнөд тойргоор дамжуулан Украин дахь сөргөлдөөнд оролцож байна. Оросын цэргийнхэн энд хоёр чиглэлээр ажиллаж байгаагийн нэг нь байнгын цэргийн салаа салбарууд оролцож байгаа бол нөгөө нь Донецк, Луганскийн бүгд найрамдах улс гэгчийн армид тагнуул, холбооны салбарт нь цэргийн мэргэжилтнүүд ажиллуулж байгаа юм” гэж С.Галушко онцлон тэмдэглэжээ. “Салааг бэлтгэл офицерууд командалж байгаа бол батальон, хороог цэргийн албаны туршлагатай, цэргийн дээд боловсролтой хүмүүс удирдаж байна. Донецкийн уурхайчид, тракторчдын дунд тийм хүн байхгүй” гэж тэр хэлсэн байна.

 Украины эсрэг тулалдаж байгаа энэ бүлэглэлд Киевийн тооцоолсноор Оросын зэвсэгт хүчний 8.5 мянга гаруй цэргийн албан хаагч, пуужингийн “Точка-У” цогцолбор дөрөв, 190 хүртэлх танк, 495 хуягт машин, артиллерийн 133 систем, шуурган галын 83 тийрэлтэт систем, зенит пуужингийн 66 комплекс байгаа гэнэ. Оросууд цэрэг зэвсэг, галт хэрэгслээ ийш нь төмөр замаар оруулж ирж байгаа гэж С.Галушко хэлж байна хэмээн vb.kg хэвлэлд бичжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com