Уншиж байна...
 
Сумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхэллээХүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байвTestЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна
АНУ ахиад хоёр улстай худалдааны дайн хийж магадгүй

 Итали, Их Британи улсууд дижитал тоон үйлчилгээ үзүүлдэг томоохон компаниудын үйл ажиллагаанд татвар ногдуулахаа болихгүй бол энэ улсуудын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулж магадгүй хэмээн АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин мэдэгдсэнийг The Wall Street Journal сонин мягмар гарагт нийтэлсэн байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Америкийн тэргүүн Дональд Трамптай утсаар ярихдаа тоон технологийн татвар ногдуулахаа энэ оны эцэс хүртэл хойш тавихаар тохиролцсон гэж хэвлэл даваа гарагт мэдээлсэн. С.Мнучин үүнийг цаашид асуудлыг шийдэхэд нөлөөлөхүйц ойлголцолд хүрэх шийдвэр гэж нэрлэсэн байна.

 Сангийн сайд бас Итали, Британийг ийм татвар ногдуулахаа болих байх гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд “Хэрэв ингэхгүй бол Ерөнхийлөгч Д.Трампын тарифтай тулгарах болно. Тэдэнд тохирсон хариуг нь л өгөх болно” гэж WSJ сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Дижитал үйлчилгээ үзүүлдэг компаниудад татвар ногдуулах хуулийн төслийг Франц улс 2019 оны долдугаар сард өргөн барьсан. Энэ татвар интернэтийн том компаниудад хамаатай. Италийн парламент бас ийм татварыг энэ оноос хэрэгжүүлж эхлэх гэж байгаа хэмээн WSJ хэвлэл тэмдэглэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Test
15 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com