Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Крым рүү хийх хоёр дахь маршийн хугацааг Украин зарлалаа

 Украины парламент Дээд Радагийн депутат асан Рефат Чубаров тус улсын “Тавдугаар суваг” телевизэд өгсөн ярилцлагадаа Крымын татарууд тавдугаар сарын 2-нд Крымын хилийн шалган нэвтрүүлэх “Чонгар” боомтоор хил давж марш хийнэ гэж мэдэгджээ. Украины нутгаас Крымын хойг руу хийх явган маршийн тэргүүн эгнээнд “Крымын татаруудын Межлис”-ийн тэргүүнүүдийн төлөөлөл явна гэж Р.Чубаров онцолсон байна. Тэдэнтэй хамт ардын депутатууд, бас “барууны түншүүд” явах юм байна. Р.Чубаров энэ үеэр хүчний ямар нэг үйл явдал болохыг үгүйсгэсэнгүй.

 Крымыг Орос эзэлсэн явдлыг буруушааж байгаа олон улсын байгууллагууд энэ үеэр үүнийгээ батлах боломжтой гэж Р.Чубаров онцолжээ. Түүнийхээр бол Крымыг өөртөө нэгтгэсэн Орос крымын татаруудыг хойгоос шахан гаргаж байгаа нь тэдний оршин тогтнох, амьдрах эрхийг зөрчиж байгаа гэнэ.


Р.Чубаров Крымын хойг руу явган марш хийхээр бэлтгэж байгаа нь өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сарын 6-нд тодорхой болсон. Энэ ажиллагаагаа тэд “Дэлхий дахин хүчирхийлэл, эзлэн түрэмгийллийн эсрэг байна. Нэр төрийн марш” гэж нэрлэжээ. Энэ маршид янз бүрийн орнуудын иргэд оролцоно гэж Р.Чубаров хэлээд Межилис гадаад орнууд, НҮБ-ын дэргэдэх олон улсын шүүх, Европарламентын депутатууд, олон улсын бусад бүтцэд оролцогсдод хандана гэж мэдээлжээ. Энэ марш, арга хэмжээний гол зорилго нь крымын татаруудад тулгараад байгаа асуудалд анхаарал хандуулах явдал гэж Р.Чубаров хэлсэн байна.

 Харин Орос энэ арга хэмжээг өдөөн хатгалга гэж үзэж байна. ОХУ-ын Холбооны зөвлөлийн олон улсын асуудал эрхэлсэн хорооны даргын орлогч Владимир Жабаров “Хил найдвартай хамгаалалттай болохоор крымчүүд айх хэрэггүй” гэжээ. Крымыг ОХУ 2014 онд бүх нийтийн санал асуулгаар өөртөө нэгтгэсэн. Харин Украин үүнийг крымын татаруудын эрхийг зөрчиж, газар нутгийг нь булаасан хэрэг гэж Москваг буруутгасаар өнөөг хүрч байгаа. Орос энэ буруутгалыг няцаасаар байгаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com