Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
В.Путин Оросыг парламентын бүгд найрамдах улс болгох боломжгүй гэлээ

 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Липецк мужид ажиллаж, иргэд хөдөлмөрчдийн төлөөлөлтэй уулзах үеэрээ “Оросыг парламентын бүгд найрамдах улс болгож болох уу?” гэсэн асуултад Оросын хувьд засаглалын тийм хэлбэр тохиромжгүй гэж хариулсан байна. “Манайх засаглалын ийм хэлбэртэй байж болох уу? Онолын хувьд болох юм. Гэхдээ болох уу, үгүй юү? Энэ талаар хүн бүрт өөр өөрийн бодол бий. Харин миний хувьд бол боломжгүй” гэж В.Путин Липецк мужийн иргэдийн асуултад хариулсныг мэдээллийн ТАСС агентлаг эш татжээ. Ийм зүйлийг туршихгүй байхыг В.Путин зөвлөөд, Европын зарим оронд парламентын тогтолцоо тохирохгүй байгааг хэлсэн байна. Тухайлбал улс төрийн тогтолцоо, тогтвортой дэд бүтэц байгаа ч засгийн газраа байгуулж чадахгүйд хүрэх юм уу, намууд эвсэл байгуулахад эсрэг бодлого зорилготой намууд эвсэх явдал гарч байна гэжээ. Ерөнхийлөгч В.Путин нэгдүгээр сарын 15-нд Холбооны зөвлөлд илгээсэн илгээлтдээ өргөн уудам газар нутагтай, олон үндэстэн нэгдсэн, соёл түүхийн олон төрлийн уламжлалтай манай орны хувьд засаглалын парламентын бүгд найрамдах улсын хэлбэрээр хэвийн хөгжих боломжгүй юм гэсэн. Түүнийхээр бол Орос улс хүчтэй Ерөнхийлөгчийн засаглалтай хэвээр байх ёстой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com