Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Грета Тунбергийн шүүмжлэлд Дональд Трамп хариуллаа

 Шведийн байгаль хамгаалагч идэвхтэн сурагч Грета Тунберг Давост болж байгаа Дэлхийн эдийн засгийн форум дээр манай гараг галын дунд байна. Үүнээс сэргийлэхийн тулд байгаль орчноо хамгаалахын тулд улс орнуудын удирдлагууд юу ч хийхгүй байна гэж шүүмжлээд та нар өөрсдийн үр хүүхдэдээ цаг уурын сүйрэл үлдээх гэж байна хэмээн асуусан. Үүнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хариулж Давост болсон хэвлэлийн бага хурал дээр “АНУ бол бусад орнуудыг бодвол экологийн сайхан нөхцөлд байгаа орон” гэж хариуллаа гэж Интерфакс агентлаг дамжуулсан байна.

 Д.Трампынхаар бол бусад тив, улс орнууд энэ талаар ажиллах ёстой. Бусад орнуудын хог хаягдал номхон далайн давлагаагаар АНУ-ын эрэг орчимд хүрч бохирдуулж байгаа гэнэ. Time сэтгүүл 2019 оны хүнээр Грета Тунбергийг шалгаруулсны төлөө Дональд Трамп өнгөрөгч оны арванхоёрдугаар сард түүнийг шүүмжилж “Зүгээр л тэнэг явдал. Грета өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийж, найзуудтайгаа кино үзэж байх хэрэгтэй. Грета минь тайван бай, тайвшир” гэж Twitter-тээ бичиж байсан. Г.Тунберг 2019 оны есдүгээр сард Байгаль орчны асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний чуулган дээр үг хэлснээрээ дэлхийн байгаль хамгаалах хөдөлгөөний тэргүүний нэг болсон. Шведийн энэ сурагч охин цаг уурын өөрчлөлтөд нөлөөлж байгаа асуудлуудыг шийдэх талаар дорвитой ажил хийхгүй байгаагаараа өөрийнх нь хүүхэд насны амьдралыг үгүй хийж байна гэж шүүмжилсэн байна. АНУ 2017 оны наймдугаар сард цаг уурын талаарх Парисын хэлэлцээрээс гарснаа мэдэгдсэн. 2015 онд баталсан энэ хэлэлцээрээр цаг уурын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхийн тулд хөгжингүй орнууд 100 тэрбум ам.доллар гаргаж байхаар заасан байдаг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com