Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Дайны нөхцөлд АНУ-ын сул тал юу вэ

 Түүхээс үзэхэд АНУ-ыг Европ, Азиас тусгааарласан далай нь тус улсыг дайснаас нэг бус удаа хамгаалж байсан нь үнэн. Харин өнөөгийн нөхцөлд Америкийн флот нь усан орон зайдаа үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад асуудалтай болж байна хэмээн Forbes сэтгүүлд цэргийн шинжээч Лорен Томпсон бичжээ. Цэрэг техникийн байлдаан болж байгаа районд АНУ-ын эргээс хүргэж буулгахад цаг хугацаа чухал ач холбогдолтой. Энд цор ганц арга нь далайгаар хүргэх. Агаарын тээвэр харьцангуй үнэтэй болохоор шаардлагатай зэвсэг техникийн 90 хувийг далайгаар л хүргэх болно. Үүний тулд тээвэрлэгч хөлөг хэдэн арваараа хэрэгтэй болно, гэтэл өнөөдөр Америкийн 65 нэгж хөлөг хуучирч хөгширсөн гэж Лорен Томпсон үзэж байна. Таван хөлгийн хоёр нь л үүргээ хугацаанд нь биелүүлэхээр байна гэж судлаач бичжээ. Энэ бол ирээдүйн болзошгүй мөргөлдөөний үед дайчилгааг цаг хугацаанд нь хийж, цэрэг зэвсэг техникийн шийдвэрлэх үед тулааны талбарт хүргэх боломжгүй гэсэн үг.

 Флот хөгширч байгаа талаар Тэнгисийн цэргийн флотын командлал нэг бус удаа анхааруулсаар байсан ч өнөөгийн авч байгаа арга хэмжээ хөтөлбөр нь байгаа нэгжүүдийн эдэлгээний хугацааг сунгах, шинэ хөлөг авахыг дараагийн арван жил болтол хойшлуулсан гэнэ. Тэгээд ч санхүүгийн дэмжлэг өгөх эсэх нь тодорхойгүй байна гэж Л.Томпсон бичжээ. “Шууд хэлье. Евразийн нутагт дайн болбол тэнгисээр цэрэг техникээ хүргэхээс болж Америк ялагдаж мэдэх л юм” гэж Лорен Томпсон онцолсон байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com