Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Зэвсгийн худалдаагаар Хятад дэлхийд хоёрт орж байна

 Хятад зэвсгийн үйлдвэрлэл худалдаагаар дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаарт орж байгаа бол Орос гуравдугаар байрт байна гэж Стокгольм дахь Энхтайвны асуудлаарх олон улсын хүрээлэнгийн (СИПРИ) даваа гарагт тараасан тусгай илтгэлд тэмдэглэсэн байна. 2017 онд зэвсэг үйлдвэрлэлийн хамгийн том 100 компанийн жагсаалтад америкийн 11, баруун Европын зургаа, Оросын гурван компани орж байсан. Топ-100 дотроос Америкийн компаниудын зэвсгийн худалдаа 226.6 тэрбум ам.доллар болж байсан бол Оросын компаниудынх 37.7 тэрбум доллар болж байжээ. Хятадын үндсэн дөрвөн үйлдвэрлэгч бүгд энэ жагсаалтын эхний 20-д багтаж борлуулалтын хэмжээ нь 54.1 тэрбум ам.доллар болж, гурав нь эхний аравт багтаж байгаа юм.

Хятадын цэргийн үйлдвэрлэлийн хүчин чадал

 Өнөөгийн энэ илтгэлд Хятадын 2015-2017 оны зэвсэг борлуулалтын талаарх мэдээллийг анх удаа дэлгэж байгаагаараа тус улсын цэрэг аж үйлдвэрийн салбар, энд ордог компаниудын өнөөгийн хүчин чадлыг бүрэн харуулах боломж олгож байгаа гэж шинжээчид үзэж байна. Энэ хүртэл хятад тодорхой мэдээлэл өгдөггүй байснаас яг үнэн зөв дүгнэлт гардаггүй, үүнээс болоод Хятадын зэвсэг үйлдвэрлэгчид топ-100-д ордоггүй байжээ.

 Хятадын цэргийн аж үйлдвэрлэлд үндсэндээ шинжлэх ухаан, судалгааны нэг хүрээлэн, үйлдвэрлэгч 10 компани орж байгаа юм. Эдний борлуулалтын тухай санхүүгийн мэдээлэл цуглуулахын тулд илтгэл бичигчид хамгийн томд орох долоон компанийг сонгон авч мэдээлэл цуглуулжээ. Энд онгоц үйлдвэрлэгч AVIC, пуужин сансрын техник үйлдвэрлэгч CASIC, цэргийн техникт зориулсан цахилгаан төхөөрөмж, радар, программ хангамжийн CETC, газрын техник үйлдвэрлэгч NORINCO болон CSGC, хөлөг онгоц барилгын CSIC болон CSSC компаниудыг нэрлэжээ.

 Эдний дотроос цэргийн онгоц үйлдвэрлэгч AVIC компани гэхэд л 20.1 тэрбум ам.долларын борлуулалт хийдгээрээ топ-100 жагсаалтын зургадугаарт жагсч байна. NORINCO компани ч гэсэн газрын техник үйлдвэрлэлээр дэлхийд томд орж борлуулалт нь 17.2 тэрбум ам.доллар болж байгаа юм.

 Илтгэл бэлтгэгчид Хятадын зэвсэг үйлдвэрлэгчдийг зэвсэглэлийн салбаруудаар төрөлжиж бусад улс орнуудад нисэх онгоц, газрын техник, хөлөг онгоц зэргээ борлуулах нь нэмэгдсээр байна гэж онцлон тэмдэглэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com