Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Боливийн түр цагийн Ерөнхийлөгч Засгийн газраа огцрууллаа

 Боливийн түр цагийн Ерөнхийлөгч Жанин Аньес Засгийн газраа огцруулж, ойрын үед шинээр бүрдүүлнэ гэж мэдэгдсэнийг тус улсын төрийн радио телевиз дамжууллаа. “Ерөнхийлөгч Жанин Аньес Засгийн газрын танхимыг огцрууллаа. Тэрбээр эрх барьж эхлэхдээ ойрын үед хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтуудаа биелүүлэхийн тулд шинэ Засгийн газрыг аль болох богино хугацаанд бүрдүүлнэ гэж мэдэгдлээ” хэмээн Twitter хуудсан дахь мэдээлэлд дурдсан байна. Удахгүй болох сонгуульд Ерөнхийлөгчид өрсөлдөнө гэсэн шийдвэртэй нь санал нийлээгүйн улмаас Холбооны сайд Роксана Лисаррага өөрийн санаачилгаар огцорсон юм.

 Мөн Карлос Месой тэргүүтэй сөрөг хүчин аравдугаар сарын 20-нд болсон сонгуулиар олон тооны зөрчил гарсан, үүнээс болоод Ерөнхийлөгч Эво Моралес цэргийнхний шахалтаар албан тушаалаасаа огцорч, эх орноосоо явсан гэж мэдэгджээ. Түүнийг өндөр албан тушаалтнуудын хамт огцорсны дараа төр засгийн эрх сөрөг хүчинд шилжиж Сенатын дэд спикер байсан Жанин Аньес Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэж байгаа юм. Эрх баригчид шинэ сонгууль явуулахаар зарлаж өнөөдөр Аргентинд хоргодож өөрийн тэргүүлдэг Социализмын төлөөх хөдөлгөөнд сонгуулийн кампанийг удирдаж байгаа Ерөнхийлөгч асан Эво Моралесыг нэр дэвшихийг хоригложээ. Боливийн Сонгуулийн дээд шүүр бүх нийтийн сонгуулийг тавдугаар сарын 3-нд явуулахаар товлоод байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com