Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
В.Зеленский ЗХУ-ыг Дэлхийн хоёрдугаар дайны гол буруутан гэлээ

 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Польш улсад айлчлах үеэр Зөвлөлт холбоот улсыг Дэлхийн хоёрдугаар дайны буруутны нэг гэж нэрлэснийг Newsone телевиз шууд дамжуулжээ. “Польш, польшийн ард түмэн дарангуйлагч дэглэмийн яриа хэлэлцээний анхны золиос болсон. Ингэснээр Дэлхийн хоёрдугаар дайныг эхлүүлж, нацистууд бусад ард түмнийг хоморголон устгах ажлыг эхлүүлсэн” гэж В.Зеленский мэдэгдсэн байна. Түүнийхээр бол Европ ч, дэлхий дахин ч “1939 онд болсон энэ үйл явдлын талаар дуугүй байх эрхгүй” гэнэ. “Аушвиц” буюу Освенцимын бөөнөөр хорих үхлийн лагерийг Зөвлөлтийн цэрэг чөлөөлсөн тухайд Ерөнхийлөгч В.Зеленский сануулахаас зайлсхийгээд гагцхүү энэ ажиллагаанд Украин нутгийн дайчид оролцсон гэдгийг онцолжээ.

 Сүүлийн үед Польш улс Оросыг Дэлхийн хоёрдугаар дайныг эхлүүлэхэд хариуцлага хүлээх ёстой гэж гэж үзэж байгаа юм. Польшийн парламент энэ нэгдүгээр сарын эхээр Зөвлөлт холбоот улсыг дэлхийн хоёрдугаар дайнд нацист Германтай адил буруутай гэсэн тогтоол баталсан. Улаан арми Польшийг нацистуудаас чөлөөлсөн, гэхдээ эрх чөлөө авчраагүй гээд эрх баригч намын тэргүүн Ярослав Качиньский Оросоос дайны жилүүдэд Польшид учруулсан хохирлын нөхөн төлбөр шаардсан. Харин Оросын дипломатууд хариуд нь Варшавт Польшийг чөлөөлөхөд Зөвлөлтийн улаан армийн 600 мянган цэрэг дайчин амь үрэгдсэн гэж мэдэгдсэн.

 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч саяхан ахмад дайчид, олон нийтийн эх оронч байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзахдаа Дэлхийн хоёрдугаар дайны талаар гадаадад үнэндээ олон нийт ч, төрийн түвшинд ч дуугүй байсаар байна гэж мэдэгдсэн. Тэрбээр түүхэн үйл явдлын талаар “олон нийтийн мэдээллийн гол гол хэрэгслүүд хүртэл бодит мэдээллийг түгээхгүй байна” гэсэн.

 Бөөнөөр нь хоморголон устгах гэмт хэргийн золиос бологсодын дурсгалыг хүндэтгэх өдөр энэ сарын 27-нд тохиосон. 1945 оны энэ өдөр Зөвлөлтийн Улаан арми фашистын үхлийн лагерь Освенцимыг чөлөөлсөн. Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд энэ хорих лагерьт 1.4 сая хүний амийг хөнөөсний 1.1 сая нь еврей байсан. 1947 онд бөөнөөр хорих лагерь байсан энэ газар музей байгуулсныг 1979 онд НҮБ-ын Соёл боловсрол, шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага ЮНЕСКО дэлхийн өвд оруулсан.

Я.Качиньский: Орос улс Польшид дайны төлбөр төлөх ёстой

 Орос, Герман улсууд дэлхийн хоёрдугаар дайны үед Польшид учруулсан хохирлынхоо нөхөн төлбөрийг төлөх ёстой гэж Польшийн эрх баригч “Хууль, шударга ёс” намын тэргүүн Ярослав Качиньский үзэж байгаагаа Германы Bild сонинд өнгөрсөн бямба гарагт өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэсэн байна. “Оросууд бас нөхөн төлбөр төлөх ёстой. Москваг хариуцлага хүлээхийг манай үеийнхэн хүлээж байна. Бидний шаардлагад цаг хугацаа байхгүй” гэж тэр хэлжээ.

 Оросоос дайны нөхөн төлбөр нэхэх сэдэв өнгөрөгч оны долдугаар сараас эхэлсэн. Я.Качиньский Польш улс Германаас дайны нөхөн төлбөр нэхэхээ хэзээ ч болихгүй гэж хэлсэн. Тэгэхэд Польшийн Үндэсний Батлан хамгаалахын сайд байсан Антоний Мачеревич телевизээр ярихдаа эрхийн үүднээс харвал Варшав нь Берлинээс нөхөн төлбөр шаардах бүрэн үндэстэй гэж байжээ. Польшийн парламентад ажиллаж байгаа нөхөн төлбөрийн хэмжээ тогтоох ажлын хэсгийнхээр бол энэ төлбөрийн хэмжээ урьдчилсан байдлаар бараг их наяд ам.доллар болж байгаа юм.
Харин Польш 1953 онд нөхөн төлбөрөөс албан ёсоор татгалзсан учраас ямар нэг нөхөн төлбөрийн тухай ярих үндэслэл байхгүй гэж Германы Засгийн газар удаа дараа мэдэгдсээр байгаа юм. Варшав болохоор 1953 оны хэлэлцээрийг Зөвлөлт холбоот улсын дарамт шахалтын дор Бүгд найрамдах ардчилсан Герман улс болон Бүгд найрамдах Польш улсын оролцоогүйгээр баталсан гэж үздэг. Энэ нь Польшийг тусгаар улс гэж үзээгүй хэрэг хэмээн орон нутгийн шинжээчид үздэг байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com