Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Коронавирусийн тархах аюулын эрсдэлийг ДЭМБ өсгөлөө

 Хятадаас эхлэн дэлхий дахинаа тархаад байгаа шинэ төрлийн 2019-nCoV коронавирусийн тархах эрсдэлийн аюулын зэрэглэлийг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага өндөрт өсгөсөн байна. Халдвар тархалтын үнэлгээ “дунд зэрэг” байсныг “өндөр” зэрэглэлд хамруулсныг тус байгууллагын төлөөлөгчийн эх сурвалжаас авснаа AFP хэвлэл дамжуулжээ. Энэ хүртэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ халдварын эрсдэлийг зөвхөн Хятадад “маш өндөр”, бусад бүсэд “өндөр”, олон улсын түвшинд “дунд зэрэг”гэж үнэлж байсан.

 Өнөөдрийн байдлаар уг вирусийн халдвар эх газрын Хятадаас гадна Хонконг, Макао, Тайвань, Тайланд, Япон, Өмнөд Солонгос, АНУ, Канад, Вьетнам, Сингапур, Балба, Франц, Австрали, Малайзад тохиолдоод байгаа юм. Коронавирусийн халдвар Герман, Чех улсуудад бүртгэгдсэнийг өчигдөр мэдээллээ. Хятадын эрх баригчид Хубэй мужийн Ухань хотод уушгины үл мэдэгдэх халдварт өвчин гарлаа гэж өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдээлсэн. Мэргэжилтнүүд энэ өвчнийг коронавирус 2019-nCoV үүсгэж байгааг тогтоосон. Өнөөдрийн байдлаар энэ халдварын улмаас Хятадад 82 хүн нас бараад байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com