Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Дональд Трампын төлөвлөгөөг Палестин хүлээн зөвшөөрсөнгүй

 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 28-нд Израйль, Палестины нутаг дэвсгэрт зэрэгцээ хоёр тусгаар улс байгуулах замаар Ойрхи Дорнодод энх тайвныг тогтоох төлөвлөгөө танилцууллаа. Цагаан ордны тэргүүн Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай уулзсаныхаа дараа хэлсэн үгэндээ шинэ төлөвлөгөөний дагуу Палестины тусгаар улсын газар нутаг одоогийнхоосоо бараг хоёр дахин нэмэгдэж байгаа гэжээ. Төлөвлөгөө ёсоор Йордан голын баруун эргийг Палестинчуудад өгөх ч энд бас Израйлийн суурьшлын бүсийг зөвшөөрөх ёстой гэнэ.

 Дональд Трампын төлөвлөгөөг дэлхийн олон орны удирдагчид биелэгдэх боломжгүй гэж үзэж байна. Д.Трамп шинэ төлөвлөгөөг Израйлийн тал таатай хүлээн авчээ. Харин Палестины эрх баригчид хүчтэй эсэргүүцэж байна. Палестины тэргүүн Махмуд Аббас шуурхай хурал зохион байгуулж, АНУ-ын шинэ төлөвлөгөөний талаар хэлэлцжээ. Тэрээр Д.Трампын төлөвлөгөөнд мянган удаа үгүй гэж хэлэхээ мэдэгдээд “Түүхийн хогийн саванд хаягдах зүйл” гэж шүүмжилсэн байна. Махмуд Аббас үндэснийхээ телевизээр үг хэлэхдээ Ойрхи Дорнодын байдлыг зохицуулах АНУ-ын төлөвлөгөөг хуйвалдаан гэж нэрлэжээ. “Иерусалим худалдагдахгүй, та нарын хуйвалдаан ч хэрэгжихгүй. Палестины ард түмний түүхэн эрхийг үл тоомсорлохыг бид зөвшөөрөхгүй. Бид Иерусалим нийслэлтэй Палестин улс байгуулах төлөвлөгөөгөө тууштай баримтална” гэж мэдэгдсэн байна.

 Дональд Трампын шинэ төлөвлөгөөнд Иерусалим хотыг бүхлээр нь Израйлийн нийслэл болгох тухай заасан ч, тус хотын зүүн хагасын тодорхой хэсэгт Палестины шинэ улс өөрийн нийслэлийг байгуулах боломжтой гэжээ. Палестины тусгаар улс байгуулагдах үйл явцыг дуустал буюу дөрвөн жилийн хугацаанд Израйль улс жүүд иргэдийг Палестины газар нутагт нэмж суурьшуулах ажлаа зогсоох ёстой. Ингэснээр ирээдүйн Палестин улс Газын зурвас, Иордан голын баруун эрэг гэсэн хоёр салангид газар нутагтай болж байгаа ба тэдгээрийг туннель болон агаарын замаар холбох боломжтойг төлөвлөгөөнд заажээ.

 Олон улсын хамтын нийгэмлэг Палестин, Израйль хоёр улс зэрэгцэн орших нь Ойрхи Дорнодод энх тайван байдал тогтоох гол шийдэл гэж үзсээр ирсэн байдаг. 1967 оны Араб-Израйлийн дайны дараа Израйль улс палестинчуудын нутаг болох Йордан голын баруун эргийг эзлэн авч, жүүд иргэдийг суурьшуулах болсон юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com