Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Р.Эрдоган Сирийн талаарх тохиролцоогоо биелүүлэхгүй байна гэж Оросыг буруутгав

 Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Орос улсыг Сирийн Идлиб мужийн талаарх хэлэлцээрээ мөрдөхгүй байна гэж мэдэгдсэн байна. “Сүүлийн өдрүүдэд Идлиб мужид Оросын дэмжлэгтэй Засгийн газрын цэргийн давшилт идэвхжлээ. Өнөөдөр Орос Астана, Сочид байгуулсан хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Бидний тэвчээр барагдлаа. Та нар бөмбөгдөхөө зогсоохгүй бол би шаардлагатай гэсэн арга хэмжээгээ авна гэдгээ бид Орост хэлсэн” гэж Р.Эрдоганы хэлснийг NTV телевиз эш татжээ.
Туркийн тэргүүнийхээр бол Астанагийн тохиролцоо хэрэгжихгүй байгаа гэнэ. Тэрбээр Москва, Анкара, Тегеран гурав энэ хэлэлцээрийг биелүүлэх талаар тодорхой зүйл хийх ёстой гэсэн санал дэвшүүлжээ. Сирийн Засгийн газрын цэрэг давшилтаа үргэлжлүүлж Астана, Сочигийн хэлэлцээрийн дагуу үүрэг гүйцэтгэж байгаа Туркийн ажиглалтын болон хяналтын цэгүүдэд аюул учруулахаар бол бид “Хатуу хариу өгнө” гэж Туркийн Батлан хамгаалах яам мэдэгдэж байсан.

Идлибийн тухай хэлэлцээр

 Орос, Иран, Турк улс 2017 оны тавдугаар сард Казахстаны Астана (өнөөгийн Нур-Султан) хотноо Сирид гал зогсоох дөрвөн бүс байгуулах талаар тохиролцсон. Гурвыг нь Дамаск 2018 онд хяналтандаа авсан бол дөрөв дэх нь болох Идлиб, хөрш Латакия, Хама, Алеппо мужийн зарим нутаг өнөөдөртөө Засгийн газрын хяналтад ороогүй, ихэнх хэсэг нь террорист “Жебхат ан-Нусры” бүлэглэлийн мэдэлд байгаа юм байна.
 Хэдэн арван бүлэглэл оршиж байгаа Идлиб мужид гал зогсоосон бүс байгуулах талаар Орос, Турк улс 2018 оны есдүгээр сард Сочид хэлэлцэж тохирсон. Идлиб мужид байгаа бүлэглэлүүдээс хамгийн том нь Туркийн гаралтай “Үндэсний чөлөөлөх фронт”, “Жебхат ан-Нусра” бүлэглэл бөгөөд 30 орчим мянган хүнтэй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com