Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Бермудын гурвалжингаас 100 жилийн өмнө алга болсон хөлөг олдов

 Далайн археологичид Бермудын гурвалжинд бүр 1925 онд сураггүй алга болсон SS Cotopaxi хөлөг онгоцны үлдэгдлийг АНУ-ын Флорида мужийн Сент-Огастины эргээс 65 км зайнаас олсон байна. “Далайн биологич, усны гүний судлаач Майкл Барнетт живсэн хөлөг эрэн хайх шинжилгээний анги зохион байгуулсан” гэж Холбооны мэдээллийн агентлаг мэдээлжээ. Энэ хөлөг Өмнөд Каролин мужийн Чарльстон боомтоос 1925 оны арваннэгдүгээр сарын 29-нд далайд гарсан юм байна. Кубийг зорьж явсан хөлөг Атлантын далайн баруун хэсэг, Флорида мужийн дунд байх Пуэрто-Рико арлын орчим Бермудын гурвалжны районд сураггүй алга болжээ.

 Хөлөг онгоцон дээр байсан 32 хүний цогцосны ямар ч ул мөр тэнд байсангүй. Худалдааны энэ хөлөг сураггүй алга болсон нь Бермудын гурвалжингийн тухай домог яриа эхлэх үндэс болсон гэдэг. Судлаачид одоо архивын материал, даатгалын тухай баримтуудыг эрэн хайж үзэж байна гэж телевизийн 360 суваг мэдээлжээ. Эндээс үзэхэд хөлөг боомтоос хөдөлснөөсөө хойш хоёр хоногийн дараа гамшгийн тухай радио сигнал өгсөн гэсэн нь хөлгийн байгаа газрыг тогтооход тус болсон байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com