Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Израиль, АНУ-тай харилцаагаа тасалж буйгаа М.Аббас мэдэгдэв

 Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас Израиль болон АНУ-тай бүх харилцаагаа тасалж байгаагаа өнгөрсөн бямба гарагт мэдэгдэв. Тэрбээр Арабын улсуудын холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын яаралтай хуралдааны үеэр дээрх мэдэгдлийг хийсэн байна. “Урьд нь байгуулсан хэлэлцээр болон олон улсын хууль тогтоомжийг няцаасантай холбоотойгоор тэдэнтэй (Израиль, АНУ) бүх харилцаагаа тэр дундаа аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг зогсоож байгааг мэдэгдсэн хоёр захидлыг Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху болон АНУ-ын Тагнуулын төв газрын даргад илгээсэн. Израильчууд эзлэн түрэмгийлэгч гүрний хувьд хариуцлага хүлээх ёстой” гэж тэрбээр хэлсэн байна. М.Аббасын хэлснээр, Б.Нетаньяху “Энх тайванд итгэдэггүй, Ослогийн гэрээг үгүйсгэсэн хүн бөгөөд Израилийн Ерөнхий сайд Исхаак Рабин 1995 онд алагдсанаас хойш энх тайван тогтоох үйл явцад ахиц гараагүй байна” гэнэ.
Палестины эрх баригчдын гаргасан хүсэлтийн дагуу Арабын улсуудын холбооны Гадаад хэргийн сайд нар бямба гарагт Египетийн нийслэл Каир хотод яаралтай хуралдаж, Ойрхи Дорнодын байдлыг зохицуулах АНУ-ын төлөвлөгөөг хэлэлцсэн аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com