Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
АНУ зургаан орны иргэнийг америк улсад оруулахыг хязгаарлалаа

 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа долоон орны иргэдийг улс орондоо нэвтрүүлэхийг хязгаарлах тухай ярьж байна гэж The Wall Street Journal болон Politico хэвлэлүүд мэдээллээ. Эцсийн эцэст Белорусс энэ жагсаалтад арай оролгүй үлджээ.

 Үлдэх зургаан орны иргэдийг хил нэвтрүүлэхгүй байх тухай баримт бичигт Дональд Трамп нэгдүгээр сарын 31-ний баасан гаргийн орой гарын үсэг зурсан гэж АНУ-ын Дотоодын аюулгүй байдлыг сайдын үүрэг гүйцэтгэгч Чед Вульф мэдэгдсэнийг Reuters агентлаг дамжуулссан байна. Ч.Вульфын хэлснээр бол энэ жагсаалтад Киргиз, Эритрей, Мьянмар, Нигери улсууд орж байгаа юм байна. Энэ дөрвөн улсын иргэдэд Америкт байнга оршин суухаар үлдэх цагаачлалын виз олгохгүй гэнэ. Үлдэх Судан, Танзанийн иргэдийн хувьд “Ногоон карт”-аар бас виз олгохгүй гэжээ.

 Албан тушалтны хэлснээр бол энэ улс орнууд аюулгүй байдлын стандарт хангах, АНУ-тай мэдээлэл солилцох шаардлага хангадаггүй учраас ийм хязгаарлалт тогтоож байгаа гэнэ. Тухайлбал энэ улсуудад паспортын технологи хангалтгүй, терроризм, гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүсийн талаар бүрэн мэдээлэл солилцдоггүй гэж Дотоодын аюулгүй байдлын сайдын үүрэг гүйцэтгэгч онцолсон байна. “Энэ улс орнууд бидний санал болгож байгаа наад захын шаардлагыг биелүүлж чаддаггүй” гэж Ч.Вульф хэлжээ. Сүүлийн хэдэн жилд Д.Трампын засаг захиргаа Иран, Ливи, Сири, Йемен, Сомали, Венесуэль, Умард Солонгос, Чад зэрэг улсын иргэдэд ийм хязгаарлалт тогтоосон.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com