Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Майкл Блумберг АНУ-ын Ерөнхийлөгч болбол баячуудын татвар бий болгоно

 Нью-Йорк хотын мэр байсан, одоо АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж байгаа Майкл Блумберг сонгуулийн өмнөх мөрийн хөтөлбөрийнхөө татварын бодлогын төслөө хоёрдугаар сарын 2-нд өөрийн сонгуулийн сурталчилгааны Mikebloomberg.com сайтад нийтэлсэн байна. М.Блумбергийн төлөвлөгөөгөөр бол арван жилийн хугацаанд Америкийн төсөвт таван их наяд ам.доллар нэмж оруулах боломжтой гэнэ. Үүний тулд АНУ-ын баячуудад нэмэлт татвар ногдуулна гэжээ. Ингэхдээ баячууд, тэрбумтнуудад таван хувийн нэмэгдэл ногдуулна гээд энэ өөрчлөлт Америкийн татвар төлөгчдийн ердөө 0.1 хувийг хамарна гэсэн байна.

 Үүний зэрэгцээ тэрбээр баячуудад зориулан татварын зардлыг бууруулдгийг болиулж, харин ч үл хөдлөх хөрөнгийн татварыг өсгөх гэнэ. Ингэж олсон хөрөнгөө Майкл Блумберг дэд бүтцийн хөгжил, иргэдийн орон сууцны нөхцөлийг сайжруулах, боловсрол, эрүүл мэнд, байгальд ээлтэй эрчим хүчний хөгжилд зарцуулна гэсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com