Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
ТУРКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ УКРАИНД АЙЛЧИЛЖ БАЙНА

Р.Эрдоганыг Бандерийн үеийн уриагаар угтлаа

 Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Украин улсад айлчлалаар ирээд Киевт цэргийн хүндэт харуултай Бандерын “Украины алдар бадартугай” гэсэн уриагаар мэндчилсэн байна. Хүндэт харуулынхан хариуд нь туркийн Ерөнхийлөгчид “Баатруудын алдар бадартугай” гэжээ. Хоёр улсын Ерөнхийлөгч Марийнскийн ордны өмнө цэргийн хүндэт харуулын өмнүүр яван мэндчилж, Турк, Украины төрийн дуулал эгшиглүүлсний дараа бие биедээ албан ёсны төлөөлөгчдөө танилцуулсан байна.
Үүний дараа Владимир Зеленский, Тайип Эрдоган нар албан ёсны хэлэлцээр болох Украины Ерөнхийлөгчийн ордон руу явсан байна. Энэ хэлэлцээрийн үр дүнд хоёр улсын төрийн тэргүүн Украин-Туркийн хамтын ажиллагааны тухай хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурах юм.

В.Зеленский, Р.Эрдоган хоёр “Оросын түрэмгийлэл”-ийн талаар ярилцлаа

 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдогантай уулзах үеэрээ “Оросуудын Украинд явуулж байгаа үйл ажиллагаа” болон худалдааны асуудлыг хөндөн ярилцлаа гэж Украины тэргүүн мэдээлжээ.
“Бид Донбассын дайны тухай, Крымын хойгийг Орост хүчээр нэгтгэсэн, Крымд хүний эрхийг зөрчиж байгаа тухай, энэ бүс нутагт Оросын түрэмгий бодлогын тухай ярилцлаа. Энэ бүхий л асуудалд Туркийн туслалцаа зайлшгүй хэрэгтэй байгаагаас гадна энэ чиглэлээр Анкарагийн тодорхой алхмууд чухал хэрэгтэй байна. Украин улс Туркээс улс төрийн хоригдлуудыг суллах, ялангуяа ОХУ-ын нутаг, Крымд хууль бусаар хоригдож байгаа крымын татаруудыг чөлөөлөхөд тусламж хүсч байгаа юм” гэж В.Зеленский хэлсэн байна.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган энэ үеэр Анкара “Крымыг Орост хүчээр нэгтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хамтран хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
“Крымыг хүчээр нэгтгэснийг Турк улс дэмжихгүй гэдгээ дахиад тэмдэглэж байна. Турк улс Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг Крымыг оролцуулаад дэмжиж байна” гэж Эрдоган хэлсэн байна.
Эрдоган энэ бүхий л сөргөлдөөнийг дипломат аргаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байгаагаа хэлээд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглах ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

 В.Зеленский Крымын татаруудыг “чөлөөлөхөд” Р.Эрдоганаас тусламж хүслээ

 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганаас Крымын нутаг дэвсгэрт хууль бусаар саатуулагдаад байгаа крымын татаруудыг чөлөөлөхөд туслахыг хүссэн байна. Тэрээр Р.Эрдогантай хэлэлцээр хийх үеэрээ “Украин улс Крымын татаруудыг оролцуулаад манай иргэн улс төрийн хоригдлуудыг суллахад Турк улс туслахыг хүсч байна” гэж тэрбээр хэлжээ. Украин улс төрийн хоригдлуудыг суллахад туслахыг Р.Эрдоганаас нэг бус удаа хүсч байгаа ч Туркийн тал энэ асуудлаар хариу өгөхгүй өнөө хүрсэн.

Р.Эрдоган крымын татаруудад зориулж Херсон мужид байшин барьж өгнө

 Турк улс Крымын татаруудад зориулж Украины Херсон мужид 500 айлын сууц барьж өгнө хэмээн Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган Украины тэргүүн Владимир Зеленскийтэй хамтарч хийлгэсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр амласан байна. “Бид 500 гэр бүлд зориулж дэд бүтэц бүхий орон сууц барьж өгөхөөр шийдлээ. Манай сайдууд энэ асуудлаар ярилцаж, бид хамтдаа хэрэгжүүлнэ” гэж Р.Эрдоган онцлон тэмдэглэжээ.
Туркийн Ерөнхийлөгчийнхөөр бол энэ сууцуудыг Херсон мужид байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ ажлыг ойрын хугацаанд амжуулна гэдэгтээ Р.Эрдоган итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Украин Турк цэрэг санхүүгийн салбарт хамтран ажиллахаар тохиролцлоо

 Украин, Турк улсууд цэрэг санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа гэж Украины Ерөнхийлөгчийн албан ёсны сайтад мэдээлсэн байна. Хоёр орны Батлан хамгаалахын сайд нар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Туркийн тэргүүн Тайип Эрдоган нарыг байлцуулан цэрэг санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, санхүүгийн тусламж үзүүлэх тухай протоколд гарын үсэг зуржээ. Хэлэлцээр ёсоор Туркийн тал Украинд Туркийн цэргийн бүтээгдэхүүн авахад болон хоёр зориулалтаар эхний ээлжинд 36 сая ам.доллар олгохоор шийдвэрлэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com