Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
АНУ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн кампани албан ёсоор эхэллээ

 АНУ-ын Ерөнхийлөгчийг сонгох 2020 оны сонгуулийн кампанит ажил өчигдөр албан ёсоор эхэллээ. Уламжлал ёсоор Айова мужид нам доторх хамгийн анхны санал асуулга бол Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ, сонгуулийн кампани удирдах хүмүүсээ тодруулна. Энэ удаа Бүгд найрамдах намаас гурван хүн нэр дэвшихээр санаархаж байгаагийн дотор өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп байгаа юм. Харин Ардчилсан намаас 11 хүн Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөнө гэдгээ илэрхийлээд байгаа.

 Ингээд намууд их хурлаа хийж, мужуудад телевизийн нэвтрүүлэгт орно.Одоогоор нэр дэвшигчдийн хувьд өөр өөрийн төлөвлөгөө, амлалт л байгаа. Ардчилсан намынхан өнөөгийн ерөнхийлөгч Д.Трампыг эгүүлэн татах ажиллагаа эхлүүлээд энэ асуудлаа Сенатад өргөн барьж хэлэлцүүлж байгаа бол Д.Трампын талынхан түүний гол өрсөлдөгч Жо Байденыг Ерөнхийлөгч болох юм бол буруутгаж эгүүлэн татах ажиллагаа эхлүүлнэ гэж заналхийлж байна.

 Дональд Трамп бас өөр нэг өрсөлдөгч Майкл Блумбергийг шударга бус өрсөлдөж байна гэж зэмлэжээ. “Тэр мэтгэлцээний үеэр тусгай тавиур дээр зогсох гэж байгаа юм байна. Тэр атигар байж болно, үүнд муу зүйл алга. Гэхдээ яагаад тэр заавал тавиур дээр зогсох ёстой юм. Энэ бол шударга бус явдал гэж би бодож байна. Дараа нь бусад хүмүүс бас ийм тавиур дээр зогсох ёстой юм уу” гэж Дональд Трамп мэдэгджээ.

 Хариуд нь М.Блумбергийн төлөөлөгчид Дональд Трампыг бүхий л зүйлд худал хэлдэг, тэр автомашин үйлдвэрлэлээс эхлээд хуурамч үс хүртэл бүгдийг худал ярьдаг. Ийм аман яриа бол түүний сонгуулийн кампанийн зөвхөн эхлэл. Энэ нь сэтгүүлчдэд сонирхолтой байж болно. Дугуй танхимын шинэ эзнийг арваннэгдүгээр сард л сонгуулиар тодруулна” гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com