Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Иран Boeing онгоцны сүйрлийн талаарх мэдээлэл дахиад Украинд өгөхгүй

 Иран улс цаашид Boeing 737-800 онгоцны сүйрлийн талаарх мэдээллийг цаашид Украинд өгөхгүй гэж энэ сүйрлийг мөрдөн шалгаж байгаа Ираны иргэний агаарын тээврийн байгууллагын тэргүүн Хасан Рекаифар мэдэгдсэн байна. Ираны нэг онгоцны нисгэгчээс диспетчерийн албаныхантай ярьсан ярианы бичлэгийг олон нийтэд дэлгэснээс үүдээд ийм шийдвэр гаргасан гэнэ. Энд онгоц руу пуужин харваж дэлбэрч байгааг ярьсан юм байна. Энэ дүрс бичлэгийг украины ТСН телевизээр анх удаа гаргасан.
“Энэ бичлэг сүйрлийн шалтгааныг судалж байгаа шинжээчдийн авсан материал дотор байсан. Украины энэ үйлдлээс болоод бид цаашид энэ талаар ямар ч материал өгөхгүй” гэж Резаифарын хэлснийг мэдээллийн Mehr агентлаг эш татжээ.

 Энэ бичлэгийг “ТСН. Неделя” хөтөлбөрөөр хоёрдугаар сарын 2-ны ням гарагт үзүүлсэн юм байна. Энд Тегераны нисэх буудлын диспетчер Ираны агаарын тээврийн “Асеман Эйрлайнз” компанийн хоёрдугаар нисгэгчтэй ярьсан яриа байжээ. Энэ нисгэгч Украины онгоц руу харвасан пуужин дэлбэрч байгааг харснаа диспетчерт мэдээлж байгаа нь гарч байна. Ярианы бүрэн бичлэгийг телевиз бас сайт дээрээ байрлуулжээ.

 “Украины олон улсын агаарын шугам” компанийн Boeing 737-800 онгоц Тегераны нисэх буудлаас хөөрснийхөө дараа хэдхэн минут болоод сүйрч нийг 176 хүн амь үрэгдсэн. Амь үрэгдэгсэдийн дотор Украин, Канад, Их Британи, Германы иргэд байсан. Ослын шалтгааныг Иран эхлээд техникийн бүрэн бус байдал гэж байсан ч дараа нь цэргийнхний алдаанаас болсон гэж хүлээн зөвшөөрсөн. Онгоц сүйрүүлсэн хариуцлагыг Ираны исламын хувьсгалын корпус хүлээсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com