Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Дэлхийн II дайны түүхийг гуйвуулж байна гэж Э.Макрон Оросыг буруутгалаа

 Польшид хоёр өдрийн айчлал хийж байгаа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Дэлхийн хоёрдугаар дайны түүхийг Орос улс гуйвуулж байна хэмээн буруутгажээ. Тэрбээр Польшийн оюутнуудын өмнө үг хэлэхдээ Европын түүхийг гуйвуулах гэсэн талууд, зарим улс, улс төрийн намуудын элдэв оролдлогоос хамгаалж түүхээ мэдэж үүний эсрэг бат зогсох ёстой гэв. “Миний харж байгаагаар хамгийн том эрсдэл бол түүхэн ой санамжийг гажуудуулах явдал. Польшийн 1989 оны эрх чөлөөний хөдөлгөөний түүхийг гажуудуулахыг хардаг. ХХ зууны бүхий л түүхийг эргэн харах гэсэн Унгарын бодлогыг харж байна. Дэлхийн хоёрдугаар дайны түүхийг өөрчлөх, Польшийн ард түмнийг буруутгах гэсэн Оросын үйлдлийг харж байна. Та бидний тархинд түүхийг гуйвуулан оруулах гэсэн эрсдэлийг харж байна” гэж Францын төрийн тэргүүн хэлсэн байна.

 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сарын дундуур Европын хэд хэдэн орон, ялангуяа Польш улс нацист Германтай хэлэлцээр хийж байсан тухай баримт нотолгоо Орост байгаа гэж мэдэгдсэн. В.Путин бас Дэлхийн хоёрдугаар дайны түүхийг гажуудуулахаас сэргийлэх хэрэгтэй гэсэн байна.

 Оросын Ерөнхийлөгч мөн Гуравдугаар рейх дэх Польшийн Элчин сайд еврейчүүдийг Африк руу илгээх төлөвлөгөөнийх нь төлөө Адольф Гитлерт хөшөө босгохоо амлаж байсныг дурджээ.
Оросын улстөрчдийнхөөр бол Европ түүхийнхээ энэ хэсгийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн биш байгаа гэнэ. В.Путины энэ үг Польшийн эрх баригчдын таашаалд нийцэхгүй байгаа болохоор Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн бурууг Зөвлөлт холбоот улсад тохох гэж В.Молотов, Риббентроп нарын гэрээг эш үндэс болгож байгаа юм хэмээн Оросын хэвлэлүүд бичиж байна.
Польшийн Гадаад хэргийн дэд сайд Павел Яблонский “Radio Zet”-д өгсөн ярилцлагадаа Дэлхийн хоёрдугаар дайны үед учруулсан хохирлын төлөөс болгож Варшав Оросоос нөхөн төлбөр нэхэх эрхтэй, энэ бол маргаангүй зүйл гэсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com