Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хонконгийн ДНБ сүүлийн 10 жилд анх удаагаа унажээ

 Өнгөрөгч 2019 онд болсон эсэргүүцлийн хөдөлгөөн, жагсаал, мөн Хятад, АНУ-ын худалдааны дайны улмаас Хонконгийн эдийн засаг сүүлийн 10 жилд анх удаагаа унаж Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 1.2 хувь боллоо гэсэн урьдчилсан төлвийг Хонконгийн засаг захиргаа мэдээлсэн байна. “2019 оны дөрөвдүгээр улиралд Хонконгийн Дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.9 хувиар буурч байна. Ингэснээр энэ үзүүлэлт хоёр улирал дараалан унасан харагдаж байна. Энэ бол 2009 оноос хойш анх удаагаа унаж байгаа үзүүлэлт” гэж мэдээлэлд дурджээ. Бүтэн улирлаар үргэлжилсэн эсэргүүцэл, хүчирхийлэл эдийн засаг ялангуяа аялал жуулчлал, бараа эргэлтэд хүчтэй нөлөөлж, үр дагавар нь өнөө болтол үргэлжилсээр байна гэж энд тэмдэглэжээ.
 Хонконгийн 2020 оны эдийн засгийн хөгжил нь дотоод болон гадаадын олон хүчин зүйл, нөхцөл байдлаас хамааралтай гэсэн төлөв харагдаж байна. Юуны түрүүнд эх газрын Хятад, АНУ хоёрын худалдааны харилцаа цаашид хэрхэхээс Хонконгийн төдийгүй дэлхийн эдийн засаг сэргэхэд ихээхэн нөлөөлнө. Хонконгийн хувьд бас нийгмийн төлөвшил нөлөөлөх нь мэдээж. Өнөөдөртөө бас л коронавирусийн тархалт нь Хонконгийн төдийгүй Азийн эдийн засагт нөлөөлсөөр байна.
 Хонконгт энэ сарын 4-нд коронавирусийн халдвар авсан анхны хүн нас барсан. Коронавирусийн халдвар тархахаас сэргийлж хилээ хаахыг шаардсан эмнэлгийн 2700 гаруй эмч, ажилтан энэ сарын 3-нд ажил хаясан юм. Үүний дараахан 39 настай эрэгтэй энэ халдварын улмаас нас баржээ. Тэрбээр нэгдүгээр сарын 21-нд Хятадын Ухань хот руу хоёр хоногоор яваад ирсэн юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com