Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Нефтийн ордуудаа хааснаас Ливи тэрбум ам.долларын алдагдал хүлээж байна

Нефть тээвэрлэх зам, нефтийн орд газруудаа хааснаас Ливи улс 931 сая ам.долларын алдагдал хүлээж байна гэж Ливийн нефтийн үндэсний корпорац (NOC) мягмар гарагт мэдээлжээ. Тус улсын хоногт олборлодог нефтийн хэмжээ 187 мянган баррель болтлоо буурсан байна. “Триполийн болон өмнөд нутгийн агуулахуудад түлш хомсдоод байгаа бол төрийн болон өмнөдийн зарим бүсэд одоохондоо хүрэлцээтэй байна” гэж NOC-ын мэдэгдэлд дурджээ. Улс оронд нь дизель түлшний нөөц ердөө хэдхэн хоногоор хэмжигдэж байгаа учраас нефтийн орд газрууд болон усан боомтуудыг блоклохоо зогсоохыг корпорацын удирдлагууд уриалсан байна.
Ливийн үндэсний армийн хяналтад байсан нефть тээврийн гол замыг өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сарын 18-нд хаасан. Үүний дараа өдөр Эль-Филиэс холгүй оршиж, хоногт дунджаар 400 мянган баррель нефть олборлодог Эш-Шарарын орд газрыг бас хаасан байна. Ингэснээр Ливийн нефтийн үйлдвэрлэл үндсэндээ зогсоод байгаа юм. Ливийн үндэсний армийн албан ёсны төлөөлөгч Ахмед аль-Мисмари энэ тухайд армийн командлал нефтийн орд газруудыг өөрсдөө хаагаагүй, харин бүхий л орлогыг нь Фаиз Сарраж тэргүүтэй Үндэсний зөвшилцлийн Засгийн газрын хяналтад байгаа Триполи дахь төв банк хамж аваад байна гэсэн иргэдийн гомдлын улмаас хаасан гэж үүний өмнө мэдэгдсэн.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com