Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Трамп: Мексикээс америкийн компаниудыг гаргана

Нэгдсэн улс руу чиглэсэн хууль бус цагаачдын урсгалыг зогсоохгүй бол америкийн компаниудыг Мексикээс гаргана гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн байна. “Хил дээрх ханын тухай ярилцахаар Мексик олон хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгч илгээжээ. Энэ тухай 25 жил ярьж байна. Харин бид яриа биш, үйл ажиллагаа л хүсч байна. Уг нь тэд хүсвэл хил дээрх энэ хямралыг нэг л өдөр шийдчихэж чадна. Эс тэгвэл манай компаниуд ажлаа зогсоогоод АНУ-даа эргэн ирэх болно” гэж Трамп Twitter-тээ бичжээ.


АНУ руу чиглэсэн хууль бус цагаачдын урсгалаас болоод Дональд Трамп мексикийн бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг таван хувиар нэмэгдүүлсэн юм. Тэгээд зогсохгүй Мексик цагаачлалын энэ хямралыг зогсоох талаар үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол гаалийн татвараа аравдугаар сарын 1-нийг хүртэл, 25 хувь болтол нь сар бүр таван хувиар нэмнэ гэсэн юм. Тэгээд Мексик өөрийн нутаг дахь хууль бус цагаачдын урсгалаа шийдэхгүй юм бол Мексикийн бараа бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн татвар 25 хувь хэвээрээ үлдэх болно гэж Цагаан ордны тараасан Трампын мэдэгдэлд дурджээ.
Мексикээр дамжин АНУ-д ирж байгаа хууль бус цагаачдын урсгалыг зогсоохын тулд хил дээрээ хана барина гэж Дональд Трамп сонгуулийн кампанит ажлын үеэр амласнаа хэрэгжүүлэх гэж энэ оны төсөвт 6.4 тэрбум доллар тусгуулахаар конгрессоос хүссэн юм. Үүнийгээ батлуулахын тулд Мексиктэй хиллэдэг хил дээр онц байдал зарлаж байлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com