Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Ираны шашны тэргүүн: “Зууны хэлэлцээрээс өмнө Д.Трамп үхнэ”

 Ираны шашны тэргүүн, удирдагч Али Хаменеи Вашингтоны санал болгож байгаа Израиль, Палестины хурцадмал байдлыг тогтворжуулах “Зууны хэлэлцээр” гэж нэрлэсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үхнэ гэж хэлсэн бичлэгээ лхагва гарагт өөрийнхөө Twitter хуудсандаа байрлуулжээ. Тэрбээр хэлсэн үгэндээ Америкийн төлөвлөгөөг “харгис, тэнэг, сүйрэлд хүргэх” төлөвлөгөө гэж нэрлэсэн байна. Энэ төлөвлөгөөг залруулахын тулд исламын фронт палестинчуудын эрэлхэг тэмцлийг дэмжих хэрэгтэй” гэж Али Хаменеи онцолжээ.
 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч нэгдүгээр сарын 28-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзахдаа Израиль-Палестины сөргөлдөөнийг тогтворжуулах зууны хэлэлцээр гэж нэрлэсэн энхийн төлөвлөгөөг хоёр улсын харилцан зөвшөөрсний үндсэн дээр хэрэгжүүлнэ гэж зарласан. Вашингтон үүний тулд Газын зурвас, Иордан голын баруун эргийг Палестины нутагтай хурдны замаар холбож Дорнод Иерусалимын хэсгийг Арабын улсын нийслэл болгохоор ярьжээ. Нетаньяхугийнхаар бол энэ нь Иерусалимын Абу-Дисийг хэлж байгаа бололтой. Үүний зэрэгцээ Цагаан ордны тэргүүн бүх Иерусалимийг Израилийн “хуваагдашгүй нийслэл” гээд еврейн бүх сууринг Израилийн газар нутаг гэсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com