АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Их Британид хийх айлчлалыг эсэргүүцэж Лондонгийн 250 мянган хүн гудамжинд гарч, америкийн тэргүүнийг балчир хүүхэд шиг дүрсэлсэн зургаан метр өндөр хийлсэн бөмбөлөг барьж жагсана гэж The Sunday Times хэвлэл мэдээлжээ. Хамгийн олон хүн оролцсон жагсаалаа Дональд Трамп Британийн Ерөнхий сайд Тереза Мэйтэй уулзах өнөөдөр хийхээр төлөвлөжээ. Жагсаалд оролцогсод Трафальгарийн талбайд цуглараад засгийн газрын Уайтхоллын гудамжаар Ерөнхий сайдын харшийн дэргэдүүр явж Парламентын талбай хүрэх юм байна.
Эсэргүүцлийн ийм жагсаал болох гэж байгаагаас үүдээд АНУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын хөтөлбөрийг ч зохицуулан гаргасан гэнэ. Хэвлэлийн мэдээлснээр Дональд Трамп Букингемийн ордон руу Мэлл гудамжаар явахгүй юм байна.