Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Казахстанд олныг хамарсан зодоон болж найман хүн амь алджээ

Казахстаны өмнөд нутгийн Жамбыл мужийн Кордайн районд ахуйн зөрчлөөс болж олныг хамарсан зодоон болж сүүлдээ буудалцсаны улмаас найман хүн амь үрэгдэж 40 орчим хүн бэртэж гэмтсэн байна.

Юу болсон бэ?

 Масанчи тосгоны ойролцоо болсон энэ үйл явдал өмнөх оройноос нь эхэлжээ. Казахстаны Дотоод хэргийн сайд Ерлан Тургумбаевын мэдээлснээр бол тосгоны 70 орчим хүн цугларч маргалдаж байснаа сүүлдээ зодолдож эхэлсэн гэнэ. “Эхлээд тэд өөр зуураа мессэж илгээн хууль бус үйлдэлд уриалан цуглуулжээ. Бүр хөрш тосгон, суурин газруудаас 300 орчим хүн нэмэгдэж ирсэн байна” гэж сайд хэлсэн байна. Олон нийтийн сүлжээгээр тархаж байгаа бичлэг дээр буун дуу сонсогдож, байшин шатаж байгаа нь гарч байна. Дотоод яамны газар дээр нь шалгасан дүнгээс үзэхэд айлын 30 байшин, 23 автомашин, худалдааны 15 цэг гэмтэж сүйрчээ.
 Токмакийн эмнэлэгт 18 хүн хандаж эмнэлгийн тусламж авсны нэг нь киргиз хүн байсан гэнэ. Тэдний 10 нь дунд зэргийн бэртэлтэй байснаас эмнэлэгт хэвтүүлэн, бусдыг нь гэрт нь буцаажээ.
“Олон нийтийг хамарсан зодооны улмаас 40 хүн бэртэж гэмтсэний зарим нь галт зэвсгийн шарх авсан байна. Найман хүн шархныхаа улмаас амь алдлаа. Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн ажилтнууд бас бэртэж гэмтсэний хоёр нь сумны шарх авсан байна” гэж сайд Е.Тургумбаев хэлж байна.
Зодоонд оролцогсод төмөр, чулуу, галт зэвсгээр зэвсэглэн цагдаагийн ажилтнуудад хүчтэй эсэргүүцэл үзүүлж байсан ч хууль сахиулагчид нөхцөл байдлыг хяналтдаа авч чадсан. 47 хүнийг баривчлан саатуулж, ангийн буу хоёрыг хураан авчээ. Хууль сахиулагчид эмх замбараагүй байдал үүсгэсэн, хүний амь хөнөөсөн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Зодоон гарсан шалтгаан

 Нийгмийн хөгжил, мэдээллийн сайд Даурен Абаев энэ зодооныг ахуйн маргаанаас үүдэлтэй гэжээ. “Эмгэнэлт явдал болж хүний амь үрэгдлээ. Харамсалтай нь ердийн ахуйн маргааныг угсаатан хоорондын сөргөлдөөн болгож хувиргах гэсэн өдөөн хатгагчид үүнийг дэвэргэж ийм байдалд хүргэсэн байна” гэж тэр хэлсэн байна. Сайд бас сэтгүүлч, блогчдыг зөвхөн албан ёсны мэдээлэл хэвлэж нийтлэн түгээхийг уриалжээ.
 Ерөнхий прокурорын орлогч Булат бас үндэстэн хоорондын сөргөлдөөн, хагаралдаан үүсгэхийг оролдсон хэргийн төлөө эрүүгийн хэрэг үүсгэн хариуцлага тооцно гэж мэдэгдсэн байна. “Ард иргэд тайван байж ямар нэг өдөөн хатгалга, хууль бус үйлдэлд автахгүй байхыг уриалж байна” гэж Ерөнхий прокурорын орлогч мэдэгджээ.

Засгийн газар

 Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомар Токаев үйл явдлын мөрөөр шуурхай арга хэмжээ авахыг даалгаад Ерөнхий сайдын орлогч Бердыбек Сапарбаеваар ахлуулсан ажлын хэсэг томилжээ. “Юуны түрүүнд маргаан гарсан шалтгааныг тодруул. Дараа нь нийгэм эдийн засаг, хүмүүнлэгийн шинжтэй шийдэх асуудлуудыг тодорхойлж авч хэрэгжүүл” гэж Ерөнхийлөгч хэлжээ.
Засгийн газрын комисс Жамбыл мужийн захиргаатай хамтран амь үрэгдэгсдийг оршуулах, хохирлын хэмжээг тодорхойлох, нэрвэгдсэн өмч хөрөнгийг сэргээх, шархадсан болон амь үрэгдэгсдийн ар гэрт тусламж үзүүлэх ажил хийж эхэлсэн байна. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч К.Токаев ард иргэд, олон нийтийг тайвшруулахын тулд Казахстаны ард түмний ассамблей, нөлөө бүхий нэр хүндтэй хүмүүсийг оролцуулах нь зүйтэй гэсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com