Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Канад улс Boeing 737 онгоцны сүйрлийн төлөө Иранаас тэрбум ам.доллар нэхэмжиллээ

 Украины агаарын тээврийн “Украины олон улсын агаарын шугам” компанийн Boeing 737 онгоцыг Тегераны нисэх буудлаас хөөрсний дараа Ираны цэргийнхэн пуужингаар харван сөнөөсний төлөө Канадын хуульчид хохирлын нөхөн төлбөр хэмээн Иранаас нэг тэрбум ам.доллар нэхэмжилснээ Торонтогийн шүүхэд өгсөн байна хэмээн Reuters хэвлэл мэдээлжээ.
Нэхэмжлэлд 1.5 тэрбум канад доллар хэмээн бичсэн нь 1.1 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа юм. Мэдээллийн агентлагийн дамжуулсан мэдээнд дурдсанаар бол үүний хариуцагч нь Иран улс, тэдний шашны тэргүүн Али Хаменеи, Исламын хувьсгалын корпус, бусад албаны хүмүүс гэнэ. Гол нэхэмжлэгч нь ослын үеэр амь үрэгдсэн нэгний ойрын хамаатан гэсэн боловч нэрийг нь дурдаагүй байна. Нэхэмжлэлд Украины онгоцны энэ сүйрэл бол урьдчилан төлөвлөсөн террорист дайралт гэж тэмдэглэжээ.
Нэгдүгээр сарын 8-нд Тегераны олон улсын нисэх буудлаас Киевийг зорин хөөрсөн Boeing 737 онгоцонд 168 зорчигч явсны 82 нь иран, 63 нь Канадын иргэн байсан бол 10 швед, 11 украин, дөрвөн афган, тус бүр гурван герман, британи хүн байсан юм.
Энэ сүйрлийг эхлээд онгоцны техникийн бүрэн бус байдлаас болсон гэж байсан ч хэд хоногийн дараа Ираны тал цэргийнхний алдаанаас болоод пуужингаар харваж сөнөөснөө хүлээж, алдаа гаргасан цэргийн албан хаагчийг шоронд хийлээ гэж мэдэгдсэн юм.
Иран улс амь үрэгдсэн украин иргэдийн ар гэрт 80 мянган ам.долларын нөхөн төлбөр өгөхөөр санал болгосон ч Киев үүнийг нь бага байна гэж үзсэн юм. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Энэ бол бага байна. Хэдийгээр хүний амийг мөнгөөр хэмжиж болохгүй ч бид үүнээс илүүг нэхэмжилж байна” гэж украины тэргүүн хэлжээ. Харин Украин улс өөрийн амь үрэгдсэн иргэдийнхээ ар гэрт 200 мянган гривен буюу 8.3 мянган ам.долларын нөхөн төлбөр олгосон байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com