Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Тайландын цэргийн албан хаагч 21 хүний амь хөнөөжээ

 БНХАУ-ын дарга Си Зиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр утсаар ярьж Хятадын Ухань хотоос эхлэн тархаад байгаа 2019-nCoV коронавирусийн талаар ярилцлаа гэж Reuters агентлаг мэдээлсэн байна. Халдварын тархалтыг зогсоохын тулд БНХАУ-ын Засгийн газар шаардлагатай бүхий л арга хэмжээ авч байна гэж Хятадын тэргүүн мэдэгджээ.
Си Зиньпин бас Хятад улс энэ чиглэлд амжилт олж байгаагаа хэлээд энэ халдварыг эдийн засгийн хөгжилд асар их хохирол, үр дагавар учруулахгүйгээр даван туулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч хариуд нь шинэ халдварыг даван туулж ялахад Хятадын хүчин чадалд эргэлзэхгүй байна гэсэн байна. Шинэ төрлийн коронавирус 2019-nCoV Хятадын Ухань хотоос өннгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сараас эхлэн дэлгэрсэн. Хамгийн сүүлийн мэдээгээр 31 мянган хүн энэ вирусийн халдвар авч, 780 хүн нас бараад байгаа юм.

Тайландын цэргийн албан хаагч 21 хүний амь хөнөөжээ

 Тайландын зүүн хойд нутгийн Накхонратчасима хот дахь нэгэн цэргийн ангийн албан хаагч 32 настай Чакрапант Тхомма гэгч ангийнхаа байрлалд өөрийн дарга, өөр хоёр албан хаагчийг буудан амь насыг нь хөнөөгөөд, нуугдаж байснаа автомашин хулгайлан хотын төв рүү зугтаасан байна. Хотын төв дэх худалдааны төв рүү явах замдаа гудамжаар явж байсан энгийн иргэд рүү гал нээж байжээ. Худалдааны төвд ормогцоо мөн гал нээж хэдэн хүний амь хөнөөгөөд дараа нь 16 хүнийг барьцаалан авчээ.
Цэргийн албан хаагчийн энэ гэмт үйлдлийн золиос болж 21 хүн амь үрэгдсэн бол өөр 30 хүн хүнд хөнгөн шархадсан байна. Цэргийн албан хаагч чухам яагаад ингэж халдлага үйлдэх болсон нь тодорхойгүй байна. Khaosod сонинд бичсэнээр бол тэрбээр энэ аймшигт халдлага үйлдэхийнхээ өмнө авлигачдыг шүүмжилсэн өөр хоорондоо холбоогүй хэд хэдэн мэдээлэл илгээсэн байсан гэнэ. Худалдааны төвөөс хэдэн мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, эргэн тойрныг нь цагдаагийнхан бүсэлжээ. Хууль сахиулагчид, цэргийнхэн худалдааны төвийн дөрвөн давхрыг нэгжиж үзсэн ч гэмт этгээдийг олоогүй байна.
Тайландын Ерөнхий сайд Прают Чан-Оча Батлан хамгаалахын дэд сайд, зэвсэгт хүчний командлагчид нөхцөл байдлыг судалж, хэрэг гарсан шалтгааныг тодруулан бэртэж шархадсан, амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд халамж анхаарал тавихыг үүрэг болгожээ. Тайландын Эрүүл мэндийн яам Накхонратчасима, Бурирам, Сурин, Чаяпхум зэрэг мужид шархдагсдад зориулан донорын цус цуглуулах аян эхлүүлсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com