Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Сирийн цэргийнхэн 18 хот тосгоныг террористуудаас чөлөөллөө

 Сирийн Засгийн газрын цэрэг Алеппо, Идлиб мужуудад явуулсан цэргийн ажиллагааныхаа үеэр нийт 600 хавтгай дөрвөлжин км газар нутгийг террористуудаас чөлөөллөө гэж тус улсын Зэвсэгт хүчний жанжин штаб ням гарагт мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт Сирийн арми Идлиб мужийн гол хот, олон улсын М4 буюу Латакия-Алеппо, М5 буюу Дамаск-Алеппогийн авто зам дээр байрладаг Саракиб хотод бүрэн хяналт тогтоосон юм.
 “Зэвсэгт хүчин амжилт олсоор байна. Идлиб мужийн зүүнээс довтолж байгаа цэргүүд Алеппо мужийн өмнөдөөс дайрч байгаа цэргүүдтэй уулзаж нийтдээ 600 хавтгай дөрвөлжин км газар нутаг, хэдэн арван суурин газар, тосгон, толгодыг хяналтдаа авлаа” гэж Al-Ikhbariya телевизээр дамжуулсан мэдэгдэлд дурджээ.
Сирийн арми нэгдүгээр сарын 26-наас эхлэн террористуудын өдөр тутам хот руу гал нээж хэдэн арван энгийн номхон иргэдийн амийг хөнөөж байгаа Алеппо хотыг баруун талаас дайрч эхэлсэн юм. Хэдийгээр нэгдүгээр сард гал зогсооно гэсэн ч террористууд галаа үргэлжлүүлсээр байсан юм. Засгийн газрын хүчин террористуудын хамгаалалтын заагийг нэгдүгээр сарын 29-нд сэтэлж чадсан байна.
Ингэснээр 2012 оноос хойш террористуудын эзэмшилд байсан Маарет-Нууман хотыг нэгдүгээр сарын 29-нд чөлөөлсөн юм. Энэ хот Хама-Алеппогийн авто зам дээр байрладаг болохооор старатегийн чухал хот. Нөгөө талаар үүгээрээ Идлиб мужийн өмнөд хэсэгт байгаа террористуудын хангалтын гол тулгуур хүч болж байсан.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com