Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Энэтхэг АК-203 автомат буу үйлдвэрлэж эхэлнэ

Энэтхэг дэх Орос, Энэтхэгийн хамтарсан үйлдвэр АК-203 буу үйлдвэрлэхэд бэлэн болж энэ оны эцэс гэхэд эхний бүтээгдэхүүнээ гаргах гэж байна хэмээн ОХУ-ын Холбооны цэрэг техникийн хамтын ажиллагааны газар мэдээлснийг ТАСС агентлаг дамжуулжээ. Оросын “Калашников” концерн АК-203 бууг экспортлох, үйлдвэрлэхэд шаардлагатай баримт бичгийг бараг нэг жилийн өмнө Энэтхэгийн талд өгчээ. Ингэснээр Энэтхэг, Оросын цэргийн салбар дахь хамтын ажиллагаа шинэ шатанд гарч одоо Энэтхэгийн Корва хотноо автомат бууны үйлдвэр барьж байна. Энд автомат буу үйлдвэрлэх, энэ зэвсгийг эзэмшихэд Оросын мэргэжилтнүүд хамтрагчдадаа зааж сургах юм байна.
Урьдчилсан мэдээллээр бол энэ зэвсгийн захиалга хэдийнэ 650 мянгад хүрээд байгааг Энэтхэгийн үйлдвэрлэлээр хангах юм байна гэж шинжээчид бичиж байна. Энэтхэг улс зэвсэгт хүчиндээ ахуйн INSAS винтов хэрэглэхээс татгалзах шийдвэр 2018 оны сүүлчээр гаргасан юм. Пакистантай хил залгаа газарт гарсан мөргөлдөөний үеэр энэ зэвсэг үр ашиггүй нь харагдсан гэнэ. Оросууд шинэ үеийн “Калашников” буугаа эхлээд тусгай үүргийн цэргийнхэнд зориулж гаргасан ч дараа нь экспортлохоор шийдвэрлэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com