Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Казахстанд болсон зодооны үеэр амь үрэгдсэн хүн 10 боллоо

 Казахстаны өмнөд нутгийн Жамбыл мужийн Кордайн районд болсон олныг хамарсан зодооны үеэр амь үрэгдсэн хүний тоо 10 хүрлээ гэж “Хабар 24” телевиз мэдээллээ. Үүний өмнө эмх замбараагүй байдлын үеэр амь үрэгдсэн хүнийг найм гэж мэдээлж байсан юм. Казахстаны Эрүүл мэндийн дэд сайд Ляззат Актаева “Найман хүн газар дээрээ нас барсан бол хоёр хүн эмнэлэгт ирээд мэс засалд орсон ч амийг нь аварч чадаагүй” гэж мэдэгджээ.
 Телевизийн мэдээлснээр энэ зодооны улмаас орон гэргүй болсон 1500 хүнийг одоо хүүхдийн цэцэрлэг, сүмд байрлуулан өдрийн гурван хоолоор хангаж, дулаан хувцас хөнжил олгожээ. Казахстаны эрх баригчид энэ зодоонд 1000 орчим хүн оролцсон, 49 хүн бэртэж гэмтэн эмнэлэгт хандсанаас 39 нь одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гээд зодоон ердийн нэг ахуйн маргаанаас үүдэлтэй гэж тайлбарлаж байна.
 Харин тус улсын хүний эрхийг хамгаалах олон улсын хороо “Илүү нарийн шалтгаантай, ердийн нэг ахуйн маргаан байгаагүй” гээд хэргийг мөрдөн шалгахад нийгэм, шашны нэр нөлөө бүхий төлөөлөгчдийг оролцуулахыг Засгийн газрын комисст уриалсан байна. “Ажилгүйдэл, шийдвэрлээгүй нийгмийн асуудал, нийгмийн шударга ёс, засаг төрийн байгууллагад итгэх итгэл алдарсан, төрийн байгууллагууд асуудлыг шуурхай шийдвэрлэх чадваргүй байдал нь хүчирхийлэл, өдөөн хатгалга, хэт даврах үзэл үүсэх үндэс болж байна” гэж Хүний эрхийн хорооны мэдэгдэлд дурдсан байна. Казахстаны хүний эрхийг хамгаалагчид бас Киргизийн мэргэжил нэгтнүүдээсээ Казахстан-Киргизийн хил дээр хэдэн зуун эмэгтэй голдуу дүрвэгч сөргөлдөөнөөс зугтаан Киргизийн хил давахаар явж байгаа тухай мэдээлэл авсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com