Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
С.Шойгу ялалтын 75 жилийн ойн парадын тухай ярилаа

 ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ирэх тавдугаар сарын 9-нд болох Аугаа их Эх орны дайнд ялсны 75 жилийн ойд зориулж Москвад болох цэргийн парад өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү өргөн дэлгэр болно гэж ярьжээ. Түүний хэлснээр энэ өдрийн парад цаг хагас үргэлжилж 15 мянган цэрэг дайчид, агаар газрын 400 нэгж техник оролцох гэнэ. Үүнээс гадна ялалтын баярын парадад гадаад орнуудын салаа салбарыг оролцуулах юм байна. “Парадад 15 мянган цэрэг дайчин, хуурай замын болон нисэх хүчний 375 нэгж техник оролцоно” гэж Сергей Шойгугийн хэлснийг РИА Новости агентлаг эш татжээ.
 Батлан хамгаалахын сайд баярын жагсаалд зенит пуужингийн болон агаараас эсэргүүцэн хамгаалах, цэргийн хамгаалалтын пуужингийн алсын зайны удирдлагатай минижүүлэх машинууд гээд шинэ төрлийн зэвсэг техник оролцоно гэж онцолсон байна.
 Сергей Шойгу бас “Ялалтын баярын парадад гадаадын армиудын 20 нэгж оролцоно. Энд Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгүүдийн орнуудаас гадна зарим орнууд оролцохоо мэдэгдээд байгаа” гэжээ. “Парадад их ялалтын үеийн дүрэмт хувцас бүхий 10 салаа, алдарт Т-34 танкийн батальон, өөрөө явагч СУ-100 их буу жагсана” гэж Батлан хамгаалахын сайд хэлсэн байна.
Өнгөрөгч 2019 онд Ялалтын баярын парадад 13 мянган цэрэг, орчин үеийн зэвсэглэлийн 130 гаруй техник оролцсон юм. Сайд бас Аугаа их ялалтын 75 жилийн ойд гадаад орнуудын төрийн тэргүүн, хүндтэй зочид өмнөх онуудаас илүү олон оролцоно гээд “Баярын парадын гол зочид нь Аугаа их Эх орны дайны ахмад дайчид байх болно. Тэдэнд зориулж дөрөв хоног үргэлжлэх баярын тусгай хөтөлбөр бэлтгэж байгаа” гэжээ.
 Үүний зэрэгцээ Аугаа их ялалтын ойд зориулсан баярын арга хэмжээ Оросын 500 орчим хот суурин газарт болж зэвсэгт хүчний дайчид оролцоно гэж энэ хоёрдугаар сарын 4-нд мэдээлсэн юм. “Тавдугаар сарын 9-нд ялалтын баяр Оросын 475 хот, суурин газарт болж цэргийн анги нэгтгэлийн дайчид оролцоно. Энд нийтдээ 116 мянган цэрэг дайчин оролцох юм” гэж Батлан хамгаалахын сайд тэмдэглэжээ.
Сергей Шойгу эцэст нь Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 75 жил, аугаа их ялалтын ойн арга хэмжээ бүхэл бүтэн цогц арга хэмжээ болж бүтэн жилийн турш үргэлжилнэ гэсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com